Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав.

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав.

Өвөлжилт хүндрэх төлөвтэй тул отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав 

Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлаарх ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь ЗУДЫН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ байна. Тэр дундаа 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол ердөө 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ. 

“Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, түрүүчийн орсон цас хайлна. Гэвч энэ сарын 22-ноос эхлээд эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсоноор  илүү их эрсдэл дагуулах болно гэдгийг иргэд, малчид ойлгож, сэрэмжтэй байх нь чухал” хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал анхаарууллаа.  

Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд   нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолж байв. 

Өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой байгаа тул малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж, аль аймаг, сумд отор нүүдэл хийх шаардлагатай, хаашаа нүүх боломжтой гэх зэрэг урьдчилсан төлөвлөгөө гаргаж, тодорхой  хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгав. Тэрбээр “Мал, мах бэлтгэлийн ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахын тулд Биржийн үйл ажиллагааг бүсчилсэн маягаар орон нутгуудад явуулж, малчид иргэд мал махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангах хэрэгтэй. Мөн нийслэлд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангах тал дээр анхаарч, техникийн зохицуулалтаа дагаж мөрдөх нь нэн чухал” хэмээн санууллаа. 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байгаа аж. “Мал махны экспортын хувьд гүйцэтгэл сайн байгаа. Энэ жил манай улс 70 орчим мянган тонн мах экспортлох гэрээ хийгдсэнээс 66 мянган тонн нь гарсан. Нөөцийн мах бэлтгэл хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ны хооронд “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээг НЗДТГ-тай хамтран зохион байгуулна” хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс ДӨРВӨН тамирчин дэлхийн аварга болов.  2023-11-12

ONDO дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжтой. 2023-11-13

“Мотив” хамтлаг тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана 2023-11-13

Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2023-11-13

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо 2023-11-17

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав. 2023-11-17

Зүүн болон говийн аймгуудад шөнөдөө 28-30 хэм хүрч хүйтэрнэ 2023-11-20

ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан 2023-11-20

"Болор цом-41"-д орох найрагчдын нэрс тодорлоо 2023-11-21

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана 2023-11-22

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2023-11-22