Бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргасан байна. Уг мэдэгдэлд, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно. Жилийн инфляц 2023 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгснөөр инфляц буурлаа.

Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван улиралд хүлээлтээс өндөр гарлаа. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхэжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эерэгээр нөлөөлнө.

Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлнэ гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Батдөл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ 2023-12-13

Хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх мэдэгдэл хүргүүлжээ 2023-12-13

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 2023-12-14

ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2023-12-14

Өмгөөлөгч Н.Хонгорзул: Эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж үзэж байна. 2023-12-14

Бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2023-12-14

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жил тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүллээ 2023-12-15

БНСУ-ын СОН-Э эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн 3 сувилагч Солонгосыг зорино 2023-12-15

Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээ арван хоёр сарын 31-нд болно 2023-12-15

Дундаж цалин хоёр сая төгрөгт хүрчээ 2023-12-16

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ. 2023-12-17