Монголын “The MongolZ” баг чансаагаараа Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ

Монголын “The MongolZ” баг чансаагаараа Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ

“CS2” тоглоомын томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг “ESL”-ийн зүгээс шинэчилсэн чансаагаа өчигдөр танилцуулжээ. Тус чансааг 1863 оноотой “Faze Clan” тэргүүлсэн бол “Team Vitality”, “MOUZ”, “Complexity”, “G2 Esports”, “NaVi” зэрэг багууд удаалсан байна.

Харин Монголын “The MongolZ” баг шинэчилсэн чансаагаар дэлхийд 30 дугаар байрт, Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Тэд өмнө нь дэлхийн чансааны 53 дугаарт бичигдэж байсан юм.

Азийн чансааг хэдхэн хоногийн өмнө Хятадын “Lynn Vision Gaming” баг тэргүүлж байсан бол “The MongolZ” Атлантад үзүүлсэн сайн тоглолтынхоо ачаар эргэн Азийн номер нэг баг болж чадлаа.

Мөн Монголын "АТОХ Esports" баг дэлхийн чансааны 104 дүгээрт, Азидаа долдугаарт бичигдэж байгаа бол монгол тамирчидтай Тайландын "Team NKT" тэдний яг дээр бичигдэж байна.

Атланта хотод болсон “ESL Challenger” тэмцээнд оролцсон “The MongolZ” баг “Complexity”-ийг хоёр ч удаа хожиж, хагас шигшээд шалгарсан ч Оросын “Virtus.pro” багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар “Yu tong” үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болсныг онцоллоо. 2023-12-18

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ. 2023-12-18

Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй хүмүүсийг нэрлэжээ. 2023-12-18

“Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 2023-12-19

Хилчид гурван иргэний амь насыг аварчээ. 2023-12-19

Монголын “The MongolZ” баг чансаагаараа Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ 2023-12-19

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2023-12-20

Б.Энхбаяр: Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй 2023-12-20

Халтиргаанаас үүдэн дөрөв хоногт 400 гаруй хүн гэмтжээ 2023-12-20

Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно 2023-12-20

“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 34 хувийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2023-12-21