Туул голын мөсөнд цөмөрсөн автомашинуудыг татан гаргажээ
Налайх дүүргийн нэгдүгээр хорооны “Их ам” гэдэг газар суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 21-ний 03:10 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын "Тоёота приус-30" загварын суудлын автомашин, иргэн Б-ийн "Мини күүпер" загварын суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн байжээ.
Онцгой байдлын алба хаагчид автомашинуудыг татан гаргасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.