Тээврийн хэрэгсэлд 128300 цахим гэрчилгээ олгожээ.

Тээврийн хэрэгсэлд 128300 цахим гэрчилгээ олгожээ.

Өнөөдрийн байдлаар 128300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна.

Агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж торгуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт хэрэгжиж эхлээд буй.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш торгууль болон бусад төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана.  Шинэ зохицуулалтаар торгууль тавьснаас хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувийг хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтэрвэл 50 хувиар нэмэгдэж байгаа.

Статистик тоон мэдээллээс харахад нэгдүгээр сарын 4-ний байдлаар 436 мянган машин торгуультай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.