Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, хохирол учруулжээ

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, хохирол учруулжээ

Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халдсан, мөн бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн, буцааж өөрийн дансанд шилжүүлж авсан нь тогтоогдож, иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүкийн аккуантын зургийг хадгалсан байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Зарим чат, мессежийг сэрэмжлүүлэх үүднээс хавсаргав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ. 2024-01-09

Такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгох талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг дараах мэдээллийг өглөө. 2024-01-09

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-01-10

Х.Баттулга: Би сонгуульд нэр дэвшихгүй. 2024-01-10

Ч.Хүрэлбаатар: Х.Баттулгын найм дахь хориг нь ирж байх шиг байна.  2024-01-10

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, хохирол учруулжээ 2024-01-10

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв 2024-01-11

Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ 2024-01-11

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-01-11

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-01-12

Дөрвөн хүн машиндаа осгож, амь насаа алджээ. 2024-01-12