Нью-Йоркын амьтны хүрээлэнгийн бараас вирус илэрчээ

Нью-Йоркын амьтны хүрээлэнгийн бараас вирус илэрчээ

Нью-Йоркын амьтны хүрээлэнгийн амьтдыг болзошгүй эрсдэлээс сэргийлэн шинжилгээнд хамруулахад Бронксын амьтны хүрээлэнгийн бараас коронавирус илэрчээ.

Амьтны хүрээлэнгийн ажилчин эмэгтэй шинж тэмдэггүй халдвар тээж байхдаа бард халдаасан гэж малын эмч нар үзэж байгаа юм.

Ингэснээр хүнээс зэрлэг амьтанд халдсан дэлхий дээрх анхны тохиолдол болж буй аж.

Амьтны хүрээлэнгийн ажилчид, малын эмч нар барын биеийн байдлыг хянаж байгаа бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой, хооллох дуршил нь сайн байгаа гэдгийг амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.

Амьтны хүрээлэнгийн ажилчин, малын эмч, бусад бүх амьтдыг дахин шинжилгээнд хамруулах юм. Харин тухайн өвчилсөн бараас дээж авч тухайн дээжийг АНУ-ын Үндэсний мал эмнэлгийн лаборатори руу явуулжээ.

Эх сурвалж: National Geographic

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.