"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компаний хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ намрын ээлжит чуулганаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэж баталсан.

Энэ тогтоолд тус компанийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцаанд бүртгэх, мөн тус компанийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг асуудлыг тусгажээ.

Тэгвэл өнөөдөр хуралдаж байгаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" болон тус компанийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Мөн даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Засгийн газрын хурлын дараа буюу 13:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурна.

Үүний дараа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцуулах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.