Д.Амарбаясгалан: Малчдын зээлийн хүү болон үндсэн төлөлтийг нэг жилээр хойшлуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас малчдын зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргажээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг шийдвэрийн тухайд хэвлэлийнхэнд танилцуулж, мэдээлэл хийх үеэрээ "Сүүлийн өдрүүдэд малчид арилжааны банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсэж, өрхийн орлого тасалдах нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар, малчдын арилжааны банкнаас авсан зээл дунджаар 10 сая төгрөг байна. Нийт малчдын авсан зээлийг мөнгөн дүнгээр авч үзвэл 1,3 их наяд төгрөг байгаа юм. Малчид зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулснаар арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ.
Үүнтэй холбогдуулж зээлийн хүүгийн 6 хувийг нь малчид өөрсдөө төлнө. Үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтоол гаргахаар болсон" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.