"ITB 2024" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна
ITB 2024 олон Улсын аялал жуулчлалын 58 дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаруй орны төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн үзэсгэлэн дараах чиглэлээр болж байна.
Тухайлбал:
• Адал явдалт аялал ба хариуцлагатай аялал жуулчлал
• Бизнес аялал
• Ажил мэргэжлийн төв - Судалгаа, ажил, хэтийн төлөв
• Соёлын аялал жуулчлал
• Зочломтгой байдал
• ITB шагнал
• ITB MICE форум
• LGBTQ+ аялал жуулчлал
• Тансаг зэрэглэлийн аялал - Тансаг зэрэглэлийн гэр
• Эрүүл мэндийн аялал жуулчлал
• Аялал жуулчлалын технологи
• Залуучуудын аялал гэсэн танхимуудад Улс орнуудын сурталчилгаа хийгдэж, хамтын ажиллагааны гэрээ зурагдаж байна.
Монгол орны хувьд 20 гаруй удаа энэхүү аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд Европын орнуудаас ирэх жуулчдын урсгалыг татах зорилгоор Монголын иргэний агаарын тээврийн компани, “Grace A” ХХК, “Star Mongolia” ХХК, “New Juulchin Tours” ХК, “Juulchin Tours Mongolia” ХХК, “Tsolmon Travel” ХХК, “NoNa Travel Mongolia” ХХК, “Golden Gobi Tours & Expedition” ХХК, “Great Genghis Tours and Expeditions” ХХК, “Рагуса тур” ХХК, “Explore Mongolia Dulgun” ХХК, “Blue Silk Travel”, “Twin World” ХХК зэрэг 11 тур оператор оролцож, В2В уулзалтуудаа эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд дэлхийн 200 гаруй Улсын аялал жуулчлалын салбарынхан нэг дор хуран чуулдаг хамгийн том үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах арга хэмжээг дэмжин ажилласан Монголын иргэний агаарын тээврийн компани, хамтран ажилласан Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department, Mongolia Tourism Organization, Монголын аялал жуулчлалын холбооны хамт олонд талархал илэрхийлье гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.