Далайн морь бүхий л амьдралаа сонгосон хосдоо үнэнч өнгөрүүлдэг

Далайн морь бүхий л амьдралаа сонгосон хосдоо үнэнч өнгөрүүлдэг

Далайн моринууд янз бүрийн хэмжээтэй байдаг. Зарим нь дөнгөж 1 см гаруй урттай байхад зарим нь 30 гаруй см-ийн урт байх жишээтэй. Тэд далайн маш жижиг биетүүдийг амаараа сорж хооллодог байна. Тэдэнд ходоод гэдэс байдаггүй бөгөөд идсэн амьд биет нь маш хурдан боловсордог ажээ. Тиймээс ч тэдэнд цаг үргэлж хооллох шаардлага гардаг гэнэ.

Дэлхий дээр 40-50 зүйл далайн морь бүртгэгдсэн байна. Мөн хойд Америк, өмнөд Америк, Энэтхэгийн далайгаас шинээр дөрвөн зүйл олджээ. Далайн морины нүдний хараа өндөр хөгжсөн бөгөөд урд болон ард байгаа зүйлийг нэгэн зэрэг харах чадвартай аж. 

 Эм нь өндөгнүүдээ эрийнхээ хэвлий дэх уутанцарт шахсаны дараа эр далайн морь 9-45 хоногийн хугацаанд өндгөө тээдэг аж. Эрэгчин нь томорсон зулзагануудаа уутнаасаа гаргахдаа бүтэн өдөр хүртэлх хугацааг ч зарцуулах нь бий.

Ойролцоогоор 1500 орчим зулзага төрүүлдэг байна. Зулзагаа асрах, хооллох, өсгөж, хүмүүжүүлэх гээд чухал ажлыг ч мөн "аав" нь гүйцэтгэдэг ажээ. Далайн морь бүхий л амьдралаа сонгосон хостойгоо л өнгөрүүлдэг үнэнч амьтан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.