Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар дулаан байна.

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны гуравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.


2024 оны гуравдугаар сарын 22-ноос 2024 оны гуравдугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 24-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орно. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр тодорно 2024-03-20

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хуримтлалын санд Монгол Улсын иргэн бүр нэрийн данстай байна. 2024-03-20

Тэтгэврийг 4-р сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. 2024-03-20

Шилдэг 20 музейн нэгээр Чингис хаан үндэсний музейг нэрлэжээ 2024-03-20

PUBG MOBILE сонирхогчид сүлд дуутай боллоо 2024-03-20

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар дулаан байна. 2024-03-21

БНСВУ-д манай улсын 9 иргэн хорих ял эдэлж байна. 2024-03-21

БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  уулзлаа 2024-03-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа 2024-03-21

Монгол, Солонгос улсын гэр бүлийн тухай хуулийн талаар туршлага хуваалцах хэлэлцүүлэг боллоо 2024-03-21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв 2024-03-22