Айл өрх, албан байгууллага бүр орчноо цэвэрлэхийг уриалж байна.
Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг энэ сарын 1-19-нд зохион байгуулж байгаа. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг УБЗАА-наас уриалж байна.
Амралтын өдрүүдэд илүү эрчимжин, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж, УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайг цэвэрлэжээ. Дүүргүүд хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн савыг цэвэрлэж байгаа.
Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж байгууллага, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч, 18 их сургуулийн 850 оюутан их цэвэрлэгээнд оролцож, 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам, автобусны 46 буудал, хаяг, шилэн фасад, 997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, 178 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдлыг багасган усалж, талбайн зүлгийг самнан цэвэрлэжээ. Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, сайн дурын байгууллага, клубын 21263 хүн цэвэрлэгээнд нэгдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.