Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг дөрвөн өдөр авна

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг дөрвөн өдөр авна

Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс зургадугаар сарын 20-23-нд санал авахаар  тогтоосон.

Тиймээс иргэд дээрх дөрвөн өдрийн аль нэгд саналаа өгөхдөө өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах аж. Зөвхөн бүртгүүлээд зогсохгүй бүртгэгдсэн эсэхээ шалгана.

Улмаар дээр дурдсан дөрвөн өдрийн аль нэгэнд цагаар 07:00-22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө. Ингэхдээ тухайн улсынхаа цагаар тооцох учиртай юм.

Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Сонирхуулахад, Гадаадын улс орнуудад 122 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 82 хувь нь сонгуулийн насных баж. Үүнээс ердөө 3-6 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ эдэлдэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.