Замын-Үүд, Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал өчигдөр БНХАУ-ын Эрээн хотод боллоо.

Ажлын хэсгийн хурлыг Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны газар ахлан холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Тус уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг шуурхайлах талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.

Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлах, Чөлөөт бүсүүдийг холбох хил холболтын цэгийг ойрын хугацаанд тогтоох ажлыг хийх, Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд тус бүс нутгийн худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлэх юм гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

1072 хувьцааны ногдол ашиг авч чадаагүй иргэдийн АНХААРАЛД 2024-04-09

Х.Нямбаатар: Зоригийн хөшөөний газрыг заржээ 2024-04-09

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна 2024-04-10

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-04-10

Шар өвсний түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна 2024-04-10

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо 2024-04-10

Монголд дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ. 2024-04-10

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-04-10

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 2024-04-10

Үндэсний аудитын газраас 27 нам, хоёр эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ 2024-04-10

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2024-04-10