Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой боллоо

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд байдалд орсныг цас зудын нөхцөл байдал илүү тод харууллаа. Сүүлийн үед цас зуд, ган гачгийн асуудал 2-3 жилийн давтамжтай болсноороо Монголын уламжлалт мал аж ахуйд ихээхэн бэрхшээл тулгамдаж байна. Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн. Ингэснээр малчид амьжиргаагаа дээшлүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болох, монгол малын чанар сайжрах, тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйтай болох нөхцөл боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Малчид маш өндөр хүүтэй хэрэглээний зээл авч байна. Олон тооны малтай байснаараа амьдралаа залгуулах нөхцөл байдалтай нэгэнт тулж ирсэн. Энэ салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулан гаргаж, өнөөдөр УИХ-д өргөн барихаар болж байна” гэв.
Үргэлжлүүлэн “Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсаны дараа Засгийн газраас тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилгыг агуулж буй. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Засгийн газар гурван зүйлд анхаарлаа хандуулж байна. Цас зудад нэрвэгдсэн малчдад өнгөрсөн цаг хугацаанд авсан зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудал бий. Тиймээс гуравдугаар сард зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн.

Ингэж нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор хуримтлагдсан хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа юм. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Цас зудаас үүдэн малын хорогдол 70-аас дээш хувьтай гарсан бол малчид цааш яаж амьдрах вэ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д 2024 онд батлагдсан тодорхой хэмжээний төсвөөр малгүй болсон иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжинэ. 5-8 сая төгрөгийн урт хугацааны хүүгүй хэлбэрээр малчдад зээл очиж, малжуулах хөтөлбөрийг зохион байгуулах юм. Түүнчлэн уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой энэ хууль батлагдсанаар “Шинэ хоршоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлын Засгийн газар дээр ярьж байна. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, малынхаа чанар үржил угсааг сайжруулах бодлогыг дэмжинэ гэсэн үг. Малчдаас худалдаанд очих хүртэлх хугацаанд ченж нарын гараар дамжиж хамаг ашиг орлого нь тухайн ченжийн тээвэр ложистикийн түвшинд шингээд байгаа. Энэ асуудлыг залруулж, малчдад нэмүү өртөг шингээдэг боломжийг бий болгоё. Ажлын хэсэг гарч 45 хоног ажиллалаа. Үр дүнгээр дараах хоёр шийдэлд хүрч байгаа юм.

“Зээлийн батлан даалтын сан” малчдын зээлийг 80-100 хувь батлан даах хууль эрх зүйн орчны өөрчлөлт гарч ирнэ. Малчин өрх “Зээлийн батлан даалтын сан”-гийн шаардлагыг хангасан бол 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болж байна гэсэн үг. Хангалттай хэмжээний зээлийн барьцаагүй малчид маань 20 хүртэл сая төгрөгийн зээлийг “Зээлийн батлан даалтын сан”-гаар 100 хувь батлан дааж авах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг хийж байгаагаар энэ хөтөлбөр онцлогтой.

Энэ хууль батлагдаад хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл 200 толгой малтай малчин өрх 30 хүртэл сая төгрөгийн зээлийг “Зээлийн батлан даалтын сан”-гаар авах боломжтой болно. “Шинэ хоршоо” төслийг хэрэгжүүлэх үүднээс хоршооны гишүүн болж байгаа малчин өрхөд олгогдох зээл хэлбэрээр өгч байгаа юм” хэмээн ярилаа

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголд дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ. 2024-04-10

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-04-10

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 2024-04-10

Үндэсний аудитын газраас 27 нам, хоёр эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ 2024-04-10

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2024-04-10

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой боллоо 2024-04-10

Яармагийг 1-р хороололтой холбох авто зам, гүүрийг зургаадугаар сард нээнэ 2024-04-10

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-10

Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-11

"Монголын Багш нарын 8 дугаар их хурал" эхэлж байна 2024-04-11

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024-04-11