ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүн дотор “Ачит Ихт” ХХК-тай холбоотой гарсан шийдвэрийн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө “Энэ компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдан жил гаруйн хугацаанд ажиллаж, өнөөдөр дүнгээ танилцуулснаар Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зарим үүрэг чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмших, 2014 онд байгуулагдсан гэрээгээ биелүүлэх үүрэг өгсөн. Уг компани нь 2003 онд байгуулагдаж, 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөн, 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-тэй анхлан гэрээ байгуулан овоолго ашиглах нөхцөл нь үүссэн. 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшихээр гарсан ч 2015 онд “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарсан ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Хоёрдугаарт, өнгөрсөн найман жилийн хугацаанд эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр”-т өгчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын багш нарын VIII их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 2024-04-12

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол. 2024.04.16. 2024-04-17

Эмийн салбарт ашиг сонирхлын зөрчил амь бөхтэй оршсоор байна. 2024-04-17

Шууд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол. 2024.04.17 2024-04-17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол. 2024.04.17 2024-04-17

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 2024-04-24

ЛИВИ УЛСЫН ДЕРНА ХОТОД ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХАРАНХУЙ БОЛЖЭЭ 2024-04-24

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы өнөөдрийн /2024.04.25/ нэгдсэн хуралдаан 2024-04-25

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт /2024.04.25/ 2024-04-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2024.04.26/ 2024-04-26

МУ-ын аварга С.Мөнхбат: Хүн байгалийн бүтээл шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй 2024-04-26