ГИХГ: Дөрөвдүгээр сард 17961 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ

ГИХГ: Дөрөвдүгээр сард 17961 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард гадаадын 6264 иргэнд визийн зөвшөөрөл, 915 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 28 улсын 7233 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2275 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1361 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 782 иргэний бүртгэлд хасалт хийв.

Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 3888 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1858 иргэнд оршин суух үнэмлэх олгосон байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 17961 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 7477 иргэнд утсаар, 702 иргэнд биечлэн, 84 иргэнд цахимаар, нийт 8263 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 32193 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 11862, хөрөнгө оруулагч 4007, гэр бүлийн зорилгоор 1616, цагаач 1880, түр ирэгчээр бүртгэлтэй 2967 гадаадын иргэн байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бөөнцагаан нуур орчмын Байгалийн нөөц газрыг тусгай хамгаалалтад авлаа. 2024-05-13

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 2024-05-13

УЛСЫН НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ 2024-05-13

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2024-05-13

Монгол Улсын Сангийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангийн дүгнэлт гарлаа 2024-05-13

ГИХГ: Дөрөвдүгээр сард 17961 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ 2024-05-13

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2024-05-13

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ 2024-05-14

“Ногоон автобус”-ны хэргийн талаарх Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хийхээр товлолоо. 2024-05-14

Эверестийг зорьсон Монголын уулчдыг эрэн хайж байна 2024-05-14

Г.Занданшатар: Шударга ёсыг тогтоох гол зэвсгийн нэг нь хиймэл оюун ухаан байх болно 2024-05-15