Азербайжанд 65-аас дээш насны хоригдлуудад өршөөл үзүүлжээ
БАКУ. /Azertac/. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан 65-аас дээш насны 100 орчим хоригдолд өршөөл үзүүллээ гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Өршөөлд хамрагдсан хоригдлуудын дунд Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын яамны эрчим хүч, зам тээврийн салбарын аюулгүй байдал хариуцсан удирдах газрын дарга асан, хошууч генерал Акиф Човдаров байгаа аж.
Азербайжанд 641 хүн коронавирусээр халдварлаж, 44 хүн эдгэрсэн бол долоон хүн нас барсан байна. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 1.13 сая давж, 63 мянга гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.