Орой унтахаасаа өмнө хэрэглэж болохгүй зүйлс

Орой унтахаасаа өмнө хэрэглэж болохгүй зүйлс

Орой унтахаасаа өмнө дараах хүнсний бүтээгдэхүүнийг битгий хэрэглээрэй.

1. Шоколад
Шоколад бүр кофейн агуулсан байдаг бөгөөд ялангуяа хар шоколаданд бүр ч өндөр байдаг юм байна. Учир нь кокогоор шоколадийг хийдэг. Идэхэд сайхан амттай ч унтахын өмнө идэхгүй байх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

2. Халуун ногоотой хоол
Унтахын өмнө халуун ногоотой хоол идэх нь таны хоол боловсруулах эрхтнийг удаашруулдаг байна. Мөн унтахын өмнө идсэн халуун ногоо ходоодны тайван байдлыг алдагдуулдаг.

3. Кофе 
Kофе бол сэргээх үйл ажиллагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс унтахын өмнө кофе уух нь таны амрах ёстой эд эсийг сэргээх үйл ажиллагаа руу хөтлөн оруулдаг байна. Иймээс унтахын өмнө татгалзах хүнсний нэг бол яах аргагүй кофе юм.

4. Таргалуулах хоол хүнс 
Таргалуулах хоол хүнс гэдэгт бургер, пицца , шарсан төмс, шарсан тахиа гэх зэрэг хүнс багтдаг байна. Унтахын өмнө та хэзээ ч эдгээр хүнсний зүйлээс идэж болохгүй бөгөөд энэ нь бас нэг төрлийн таргалуулах шалтгаан болдог байна. 

5. Эрдэнэ шиш, овьёосны төрлийн үр буудай 
Эрдэнэ шиш гэх зэрэг энэ төрлийн хүнсийг зөвхөн өглөөний цайн дээрээ хэрэглэвэл хамгийн их ач тусаа өгөх болно. Унтахын өмнө энэ төрлийн хоол хүнс хэрэглэх нь таныг сайхан бат бөх унтахад сөрөг нөлөө үзүүлнэ. 

6. Жимс жимсгэнэ болон хүнсний ногоо 
Хүмүүс хүнсний ногоо жимсийг хүний биед хэрэгтэй эрүүл хүнс гэж ярьдаг. Таны бодож байгаа зөв боловч энэ төрлийн бүтээгдэхүүнийг унтахын өмнө идэхийг мөн хориглодог байна. Учир нь ходоодны хүчлийг ихэсгэдэг.

7. Чихэрлэг төрлийн бүтээгдэхүүн 
Үүнд зайрмаг, баялуу, бүх төрлийн чихэр багтаж байна. Магадгүй идсэний дараа таны сэтгэл санаа сэргэг сайхан байх боловч унтахын өмнө идэх нь хамгийн буруу зуршил юм. 

8. Junk food  \чипс, чихэр, шоколад\  
Магадгүй та чипс, чихэр, шоколад идээд сайхан амардаг байж болох ч хамгийн буруу сонголт хийсэн болохыг хэзээ хойно олон сар жилийн дараа эмнэлэгт очоод л мэдэх болно. Ходоодыг маш их гэмтээдэг. Тиймээс энэ төрлийн хүнсийг унтахын өмнө битгий сонгоорой. 

9. Ус  
Ус гэхээр та гайхаж байна уу? Гэхдээ унтахын өмнө ихээр ус уух нь таны биед ялангуяа шөнө бөөрний үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Оройн 20 цагаас хойш ууж байгаа усныхаа хэмжээг багасгах хэрэгтэй бөгөөд ам чинь цангаад байвал балга ус ууж болох юм. 

10. Эм
Эм уух шаардлагатай бол эмээ ууж дуусаад заавал ямар нэгэн зүйл хийгээрэй. Гэрээ шүүрдэх, зурагт үзэх, ном унших гээд хамгийн гол нь эм уугаад шууд унтаж болохгүй гэдгийг анхаараарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.