Байлдааны зориулалттай сум хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

Байлдааны зориулалттай сум хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд 191 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 700 ширхэг сумыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэн Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ховор амьтны жагсаалтад орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн иргэн Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Архангай аймгийн прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо 2024-05-27

Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ 2024-05-27

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа 2024-05-27

주몽골 대한민국 대사가 신임장을 제출하였습니다. 2024-05-27

Түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлсийг Хятад иргэнд зарж борлуулсан байжээ 2024-05-27

Байлдааны зориулалттай сум хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ 2024-05-27

Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай 13, 14 дүгээр захирамжийг хүргүүлэв 2024-05-28

Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2024-05-28

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно 2024-05-28

ОБЕГ: Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2024-05-28

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа. 2024-05-28