УИХ-ын сонгуульд өрсөлдөх 1336 нэр дэвшигчийг ирэх даваа гарагт зарлана
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн 1336 хүнийг энэ сарын 10-нд олон нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаас дээрх тооны нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд оролцох нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, зөрчлөө арилгаж, холбогдох баримтаа ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хамгийн сүүлчийн байдлаар авч хэлэлцсэн юм. Энэ үеэр хуулийн шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй болох нь тогтоогдсон тул өмнөх бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.