УИХ-ын сонгуульд 1339 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд одоогийн байдлаар 1339 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна.
Энэ сарын 10-нд тус хороо 1336 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 13-нд хуралдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн юм.
Мөн уг хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч, Үндэсний эвслээс нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэхийг нь гардуулсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.