БНСУ-ын Засгийн газар энэ зун 1.3 сая айл өрхөд эрчим хүчний талон олгоно

БНСУ-ын Засгийн газар энэ зун 1.3 сая айл өрхөд эрчим хүчний талон олгоно

Өмнөд Солонгосын Засгийн газар болон эрх баригч Ардын хүч нам энэ зун олон жилийн дунджаас илүү халуун зун болж байгаатай холбогдуулан эмзэг бүлгийн 1.3 сая айл өрхөд цахилгаан, эрчим хүч үнэгүй хэрэглэх эрхийн бичиг буюу талон олгохоор тохиролцсон байна.

Төрөөс дэмжлэг үзүүлэх энэхүү схемийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, эрх баригч намын хамтарсан хуралдааны үеэр зарлажээ. 

Дэмжлэгийн мөнгөн дүнг өнгөрсөн оныхоос 10.000 воноор нэмэгдүүлснээр эмзэг бүлэгт багтдаг айл өрх 53.000 вон буюу 38 ам.доллар хүртэлх үнийн дүнд багтаан цахилгаан эрчим хүч үнэгүй хэрэглэх эрхтэй болох юм.

Өмнөд Солонгосын Цаг уурын агентлаг энэ зун олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгаа тухай урьдчилсан мэдээллийг гаргасан байна.

Мөн зуны улиралд эмзэг бүлэгт хамаардаг 3.6 сая айл өрхөд цахилгааны хязгаарлалт тогтоохгүйгээр хэрэглээг нь сунгахаар Засгийн газар нь шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д дадлагажигч эмч нарын халагдах өргөдлийг хүлээн авахыг зөвшөөрчээ 2024-06-05

БНСУ-ын “Самсунг Электроникс” компаниин ажилчид ажил хаяж буйгаа зарлажээ 2024-06-10

БНСУ-ын Сөүл хотод нисдэг тэргээр таксины үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлнэ 2024-06-12

БНСУ-ын “BTS” хамтлагийн гишүүн Жин цэргээс өнөөдөр халагджээ. 2024-06-12

БНСУ, Казахстан улсууд хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулжээ. 2024-06-13

БНСУ-ын Засгийн газар энэ зун 1.3 сая айл өрхөд эрчим хүчний талон олгоно 2024-06-18

Гадаад улсад суугаа иргэдийн санал авах ажиллагаа маргаашаас эхэлнэ. 2024-06-19

БНСУ-ын алдарт “Т-Ара” хамтлагийн дуучин Хё Мин Монголд иржээ. 2024-06-19

В.Путин, Ким Жон Ун нар Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав 2024-06-20

БНСУ-д байгаа иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулж эхэллээ 2024-06-20

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав. 2024-06-23