БНСУ-ын бизнесийн байгууллага аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна

БНСУ-ын бизнесийн байгууллага аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна

БНСУ-ын бизнесийн байгууллагаас Монголд MICE аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, манай улсад ирээд буй БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж MICE аялал жуулчлалын талаар танилцуулав.

MICE аялал жуулчлал гэдэг нь meeting буюу хурал зөвлөгөөн, incentive tour буюу урамшууллын аялал, conference буюу чуулга уулзалт, exhibition & event-үзэсгэлэн яармаг, үйл ажиллагаа гэсэн утгатай үгийн товчлол, дээрх үйл ажиллагааны аялал жуулчлалын төрлүүд аж. Уулзалтаар MICE нь Ёосү хотын аялал жуулчлалын сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа салбар болохыг БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын газрын дарга Чой Юн Ги онцлон дурдлаа. 

Тэрбээр, Монголын бизнес эрхлэгчдэд ажил хэрэгч аялал жуулчлалын боломжуудыг танилцуулж, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаар дамжуулан Монголын талтай үйлдвэрлэлийн аялал, үйлдвэрлэлийн экспо, туршлага солилцох аялалын чиглэлд хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өсвөрийн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртлээ 2024-06-20

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна 2024-06-20

С.Зориг агсны хөшөөг гинжилсэн иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна 2024-06-20

Дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүсэхийг анхааруулж байна 2024-06-21

Гадаад улсад суугаа иргэдийн санал өгөх явц үргэлжилж байна 2024-06-22

БНСУ-ын бизнесийн байгууллага аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна 2024-06-22

Матар олон нийтэд өөрийн ур чадварыг харуулж чадна /2024.06.23/ 2024-06-22

Гадаадад суугаа монгол иргэд өнөөдөр саналаа өгч дуусна 2024-06-23

Уулын замаар зорчихгүй байхыг анхааруулж байна 2024-06-23

Улаанбаатар хотод маргаашаас дөрвөн өдөр дараалан бороо орно 2024-06-24

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ 2024-06-24