БНСУ шинээр гэрлэсэн хосуудад орон сууц худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлнэ

БНСУ шинээр гэрлэсэн хосуудад орон сууц худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл хүн ам зүйн хямралаа даван туулахын тулд онц байдал зарлаж, гурван чиглэлд цогц бодлого боловсруулж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. 

Тухайлбал, Засгийн газраас гэр бүлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс эцэг, эхэд байгууллагаас олгодог хүүхэд асрах чөлөөний хугацааг уртасгаж, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, төрөөс хүүхэд асрах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ирэх 2025 он гэхэд Өмнөд Солонгос улсад төрөлтийн түвшин 0.6 болж буурах төлөвтэй байна.

Хөх ордон юуны түрүүнд хүн ам зүйн хямралаа даван туулахын тулд зөвхөн энэ асуудалд төвлөрч, бодлогын түвшинд ажиллах Хүн амын стратегийн төлөвлөлтийн шинэ яам байгуулж байна.

Шинэ яам нь хүн амын асуудал, ялангуяа төрөлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой стратеги боловсруулж, төсөвтэй уялдуулан, холбогдох төслүүдийн талаар мужийн захиргаа, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах эрх мэдэлтэй байх юм.

Энэ хүрээнд шинэ хүүхэд төрөх үед аавуудад 3 хүртэлх сарын хугацаатай цалинтай чөлөө олгож, энэ хугацаанд авах тэтгэмжийн хэмжээг 2.5 сая болгож өсгөхөөр төлөвлөж байна.

Мөн төрөөс хүүхэд асрах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, 3-5 насны хүүхдүүдэд улсаас үнэ төлбөргүй асаргаа болон боловсролын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Өмнөд Солонгост шинээр гэр бүл болсон хосуудын хувьд орон сууц, боловсролын өртөг өндөр, ажлын цаг урт зэрэг олон шалтгааны улмаас гэр бүл зохиох, хүүхэдтэй болохоос зайлсхийдэг гэсэн судалгаа гарчээ.

Иймээс шинээр гэрлэсэн болон шинээр төрсөн хүүхэдтэй хосуудад орон сууц худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад улсад суугаа иргэдийн санал авах ажиллагаа маргаашаас эхэлнэ. 2024-06-19

БНСУ-ын алдарт “Т-Ара” хамтлагийн дуучин Хё Мин Монголд иржээ. 2024-06-19

В.Путин, Ким Жон Ун нар Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав 2024-06-20

БНСУ-д байгаа иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулж эхэллээ 2024-06-20

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав. 2024-06-23

БНСУ шинээр гэрлэсэн хосуудад орон сууц худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлнэ 2024-06-24

БНСУ-д батарейны үйлдвэрт гал гарсны улмаас олон иргэд амиа алджээ. 2024-06-25

Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж байна. 2024-06-29

БНСУ дахь Монголчуудын Монгол наадам 2024.07.06 өдөр болно. 2024-06-29

БНСУ-д Монгол Улсын 52433 иргэн оршин сууж байна 2024-07-01

БНСУ-ын Сөүл хотын захиргааны урд осол гарч, 9 хүн амь насаа алдлаа.  2024-07-02