Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70-н эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багц үзлэг шинжилгээнд хамрагдах дадлыг дэмжих зорилгоор “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” картын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн. Улмаар дотоодын болон Олон улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж харилцагчдадаа тэдгээр эмнэлгүүдээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгосоор байгаа билээ.
Тэгвэл энэ удаа иргэд, харилцагчдынхаа үйлчлүүлэх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хот дахь “Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллагатай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г үзэглэлээ.
“Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллага нь БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг 1-3 дугаар шатлалын нийт 70 эмнэлэгтэй хамтын ажиллагаатай бөгөөд Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид эдгээр эмнэлгээр 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карт эзэмшигчид дотоодын таван эмнэлэг, БНСУ-ын нэр бүхий 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдээд байна .
Харилцагч та дээрх хоёр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны орон даяарх 500 орчим салбар нэгж, албан ёсны сошиал сувгууд болон 1800-1881 дугаараас авах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.