12 ордын долоо хоногийн зурхай /2024/08/05 - 2024/08/11/

12 ордын долоо хоногийн зурхай /2024/08/05 - 2024/08/11/

Хонь: Долоо хоногийн эхээр албан тушаал ахиж, удирдах албанд очих магадлал өндөр байна. Арилжаа наймаатай холбоотой ажил хэрэг, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг нь дээд зэргийн хариуцлага шаардах болно. Гэнэтийн сайхан мэдээ эсвэл ашигтай санал ирнэ. Таны хичээл зүтгэл тодорхой хүрээлэлд л үнэлэгдэх бөгөөд өөлж алдааг хайж буй хүний нүдэнд хэзээ ч сайнаар харагдахгүй бололтой. Бусдад таалагдах гэж амьдрахаас татгалзаарай. Долоо хоногийн дундуур спортоор хичээллэж, явган аялал хийх зэрэгт таатай үе. Танд хэрэгтэй зөвлөгөө өгөх хүн олон байна. Санхүүгийн хувьд алдаа гарч магадгүй тул хэзээд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөрөөдөл, бодит байдал хоёроо ялгаж салгаж сурах хэрэгтэй. Ямар ч үед эерэг сөрөг хандлага хамтдаа үүсэхийг тооцоолж бай. Алдагдсан хайр эргэж ирэх буюу удаан хайрласан хүнтэйгээ уулзах бол долоо хоногийн сүүлээр бүх зүйлийг сэтгэлийн хөөрлөөр шийдэх нь танд ирэх боломжийг ч хааж болзошгүй тул аливаа зүйлд нухацтай бодож, хянуур хандахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын явдал өрнөл, асуудал хосолно. Нэгэн хэвийн уйтгартай байдлаасаа салж чадвал урам зориг ихсэн эрч хүч нэмэгдэх болно. Хайртай хүмүүсийнхээ дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүс сонголт хийхдээ хуумгай хандаж болохгүй үе.

Үхэр: Энэ долоо хоногт хэн нэгний ашиг сонирхол таны хувьд ердийн зүйл байна гэж санаагүй болохоор гэнэтийн гайхмаар үйл хэрэг болно. Хэт ганцаардмал байдал ажлын байранд нийцээгүйгээс болж төлөвлөсөн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Хувь тавилан таны тэвчээр хатуужлыг шалгах сорилт илгээж мэдэх юм. Та өөрийн хүсэл зоригийнхоо төлөө хэн нэгнийг золих хэмжээнд хүрэх хэрэггүй. Зөрүүд зангаасаа болж эрсдэлтэй алхам хийж алдагдал хүлээх магадлал өндөр байна. Гаднаас ирэх сөрөг хандлагыг хүндээр хүлээж авах хэрэггүй. Итгэл даахгүй хүмүүсийг эртхэн өөрөөсөө холдуулахыг хичээ. Таныг үйл хөдлөл, үг хэлний алдааг хүлээх мэт нөхцөл байдалтай байна. Энэ нь таныг тойрон хүрээлж буй хүмүүсийн зүгээс ирэх сөрөг хандлагуудын илрэл үйлдэл юм. Таны удаан хичээсэн хичээл зүтгэл талаар болж магадгүй нөхцөл байдал үүснэ. Гэвч хамтрагчтайгаа хамтаар бодож гаргасан гаргалгаа нь асуудлыг нэг их хор уршиггүйгээр эвтэйхэн шийдвэрлэж чадна. Аливаа хөрөнгө оруулалт болон ихээхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил хэрэгт маш анхаарал болгоомжтой хандаарай. Томилолт болон аялал зугаалгаа жаахан хойшлуулахад гэмгүй. Ажлын ачааллаас болж бухимдах эсвэл харилцаатай холбоотой ямар нэгэн асуудалд орж болзошгүй тул анхааралтай байхыг сануулъя. Та хэн нэгний үгэнд автан буруу шийдвэр, үйлдэл хийж магадгүй. Эргэн тойрны хүмүүсээ зөв таньж мэдэхийн тулд тэдэнтэй аль болох ойр байж, харилцан ярилцаарай.

Ихэр: Хувийн амьдралд ямар нэгэн томоохон өөрчлөлт орж магадгүй. Сэтгэл зүрхний асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хайрын харилцаанд өөрийнхөө дотоод сэтгэлийг сайтар сонсохыг зөвлөж байна. Хөрөнгө мөнгөний талаар бодлогогүй шийдвэр гаргаж, хий амлалт өгөх хэрэггүй. Худал амлалт, үнэнч бус байдал гарч магадгүй. Алдаа гаргахаас зайлсхийхийн тулд хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил болон албан бичиг хэргийн бүрдүүлэлтэд анхааралтай хандаарай. Гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотнынхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсэж магадгүй. Хэрэв иймэрхүү асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Аливаа амжилт ололт руу тэмүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг төвөггүй даван гарахад таны эерэг хандлага туслах болно. Амьдралаа эрсдэлд оруулж магадгүй байсан ч өөртөө итгэлтэй байж, зоригтой шийдвэр гарган хэрэгжүүл. Эргэн тойрны хүмүүстэй эелдэг найрсаг хандвал олон хүний талархлыг хүртэнэ. Ажил хэргийн холбоотой түнш болон хамтрагчийнхаа хүрээг тэлнэ. Танд өдөр тутмын ажил хэрэг уйтгартай санагдаж шинэ содон зүйл хийхийг хүснэ. Магадгүй дуртай зүйлээ ажил хэрэг болгож, мөнгө олох боломж бололцоог судалж эхэлнэ. Аяллаар хэд хоногоор явах, ээлжийн амралтаа авах зэрэг нь таны сэргэлтийн үе байх болно.

Мэлхий: Хамтын гэрээ байгуулах, шинэ харилцагчтай болох, ажлаа өргөтгөх зэрэг нь таны бүх төлөвлөгөө амжилттай болох хамгийн сайн арга зам байна. Зөн совиндоо хэт итгэх хэрэггүй. Бусдын зөвлөгөө, саналыг тусгаж, харьцуулсан дүгнэлт хийх хэрэгтэй. Хүн бүрийн үзэл санаа өөр өөр ч олны үг ортой байна. Нийгмийн харилцааны сайн муу бүгдийг шууд амьдралд тусгаж авах хэрэггүй. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж аливаа буруу зүйлд автахгүй байхыг зөвлөж байна. Олон нийтийг хамарсан аливаа ажил бүхэн амжилттай байж, танд урам зоригийг бэлэглэх болно. Ажил мэргэжилдээ чадварлаг нэр хүндтэй хүмүүс олны анхаарлын төвд байна. Ажил хэргийн харилцаанд таатай байна. Гэхдээ сэтгэлээр унах нь үзэгдэл ажил хэргийн болон хувийн харилцаанаас үүдэлтэй байна. Та амьдралд бууж өгөлгүй олон сайхан боломжуудыг олж харахыг хичээ. Аливаа таагүй нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй. Найз нөхөдтэйгөө уулзаж, агаар салхинд гарах нь танд ихээхэн таатай мэдрэмжийг төрүүлэх болно. Элдэв тооцоо, өр авлага таны толгойд эргэлдэх ч сайн хянах шаардлагатай санхүүгийн үйл явдалд оролцох гэсний хэрэггүй. Сэтгэл зүйн байдал тань тогтвортой биш ямар нэгэн өөрчлөлтийг мэдрэх болно. Томоохон худалдан авалт хийж аз турших хэрэггүй.

Арслан: Энэ долоо хоногийн эхээр ололт амжилт авчрах боломж байгааг од эрхэс танд амлаж байгаа тул хэрэв хэн нэгэн танд сонирхолтой ажил санал болговол эргэлзэлгүйгээр шууд хүлээж ав. Харин гэр бүлийн хүрээнд ч асуудал үүсэх магадлалтай. Архи согтууруулах ундаанаас аль болох зайлсхийж аливаад тэвчээртэй хандах хэрэгтэй. Буруу арга барил хэрэглэхгүй байхыг одод сануулж байна. Долоо хоногийн дундуур ахмад настай арслангууд сэтгэл санааны хувьд тогтвортой байхгүй бол эрүүл мэндийн байдал тавгүйтнэ. Амралт сувилалд явах, ах дүүсийндээ зочлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны байдлаа дээшлүүл. Од эрхэс таныг ивээж байгаа тул том жижиг ихэнх үйл ажиллагаа тань саадгүй бүтнэ. Зарим нэг нь хэт мэдрэг эмзэг байх бөгөөд өчүүхэн зүйлд ч хямарч мэдэхээр байна. Харин долоо хоногийн сүүлээр ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах үйл ажиллагаа төлөвлөх ч өмнөх амьдралдаа гэнэтийн шийдвэрээр өөрчлөх шаардлагагүй байж магадгүй. Албан ажлаас илүү хувийн ажилдаа их цаг хугацааг зориулна. Ямар ч үед хэнээс ч хамааралгүй өөрийгөө бүрэн аваад явах чадвартай гэдгээ харуул. Чөлөөт цаг гарвал удаан хугацааны турш өөртөө өгөөгүй амралтыг бий болгохыг төлөвлө. Хайртай хүнээ гомдоосон бол аргадаж уучлалт гуй.

Охин: Гэнэтийн зарлага гарах буюу дарга удирдлагын зүгээс хатуу шүүмжлэлд өртөж болзошгүй. Архи согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлалтай. Эрсдэлтэй болон эргэлзээтэй үйл хэргээс хол байхыг од эрхэс сануулж байна. Чухал уулзалт, ажлын ярилцлага, гэрээ хэлэлцээр хийх үед цэгцтэй товч тодорхой ярьж, ухаалаг байхыг хичээ. Ихэнх хүмүүс уйтгартай ажлаас хөндий байхыг хүснэ. Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүс ачаалал ихтэй бөгөөд санаа зовох зүйл ч элбэг байна. Хамтран хийсэн ажил бүтэмжтэй байх бөгөөд ганцаарчлан сэдсэн зүйл тааруухан байх магадлалтай. Хэт зөрүүдлэх, хүчээр асуудлыг шийдэх гэсний хэрэггүй. Аливаа тайлан тооцоог сайтар хянаж алдаа гаргахаас сэрэмжил. Хайнга, хэнэггүй байдлаасаа болж буруу дүгнэлтэд хүрч болзошгүй. Нийгмийн сүлжээнд бий болсон давлагаа ажлаа хийхэд саад учруулна. Та хэн нэгний үгээр бүгдийг зохицуулна гэвэл багагүй алдаа гаргахад хүрнэ. Ямар нэгэн өвчин нь эдгэрэхгүй удааширч хүндрэх аюултай тул эртхэн эмчид хандахыг зөвлөж байна.

Жинлүүр: Зарим асуудал бэрхшээлийг шийдвэрлэх гэсээр өөрийгөө хэт ядраах бололтой. Сонирхолтой салбарт өөрийн хүчээ үзэх тохиромжтой цаг үе иржээ. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандах хандлага, зөв мэдрэмжтэй байх зэрэг нь мэдэгдэхүйц үр ашгийг авчирна. Өөрийн хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлж зөв гарц олж чадвал шинэчлэлт өөрчлөлт үр шимээ өгөх болно. Ашиг орлого олох боломжийг хайх үйлдэлдээ хэт автан, амрахаа умартах бололтой. Аливаа ажилд эв дүйтэй байхаас гадна үр өгөөжөө өгөх тал дээр ч илүү анхаарах хэрэгтэй байж магадгүй. Өмнө нь дутуу үлдээсэн бүхий л ажлаа гүйцээж, алдаа оноондоо дүгнэлт хийх нь тохиромжтой. Мэргэжлийн хүрээнд өөрийн нэр төрөө сэвтээхгүй авч үлдэж чадна.Таныг хэн нэгний илгээсэн гэнэтийн бэлэг аз жаргалтай болгоно. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэж, найз нөхөд ойр дотнын хүмүүстэйгээ хөгжилдөнө. Хэн нэгний дуу хуур, инээд хөөртэй байдал нь таны нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж, таагүй сөрөг хандлагыг үлдэн хөөнө. Бусдыг уучлахад хүнд байх ч эерэг хандлага байдлыг хэвийн болгож болзошгүй. Аливаа зүйлд хүлээцтэй тайвнаар хандвал бүх зүйлийн учир олдоно. Хэт мэдрэг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Ямар нэгэн юманд санаа зовнисон байдал нь удаан үргэлжлэх юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр санхүүгийн хувьд тийм ч таатай биш байх бөгөөд та илүү их боломжийг бий болгохын тулд олон хүнтэй уулзаж, эерэг сөрөг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Өмнө нь тохиосон таагүй явдлууд нь таны хувьд сургамж болох ёстой болохоос сэтгэлийн дарамт байж болохгүй гэдгийг санаарай. Оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлж нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болохын төлөө буцалтгүй тэмц. Өөрийн ойр дотнынхоо хүмүүс болон хамтрагчдынхаа сэтгэл санааг үргэлж өргөж, бусдыг дэмжин ажиллахыг хичээх хэрэгтэй болно. Ажил хэргийн хувьд ямар ч саад бэрхшээл тулгарсан үйл ажиллагаагаа цалгардуулж, үргүй зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Ямар нэгэн асуудал хувийн амьдралд тань гарч ирнэ. Гэр бүлд таны оролцоогүйгээр гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Уур бухимдлаа сайн барь. Харин долоо хоногийн сүүлчээр гэр бүл найз нөхдийн хүрээнд багахан хэмжээний баяр, уулзалт зохион байгуулах бололтой. Хувийн амьдралаа дээшлүүлэхийн тулд гэр бүлийн асуудлаа хурдан шийд. Та өөрийн авьяас, ур чадвараа нээн илрүүлэхээр шийдсэн бол юуг хамгийн сайн хийж чадахаа сайн бодоорой. Өөрийгөө болон амьдралаа өөрчлөх хүслээ орхилгүй тууштай тэмцэхийг зөвлөж байна. Гэхдээ аливаа хэл ам, хэрүүл шуугианаас хол байгаарай.

Нум: Бодсон ёсоор үйл ажиллагаа явуулж, ашиг олж чадахгүй бол нэлээд хэмжээний санхүүгийн хүндрэлд орно. Өөртөө эрч хүч, эерэг энергийг хуримтлуулахын тулд байдаг бүхий л арга чаргаа ашигла. Ямар ч завтай байсан худал хов жив хэл аманд орооцолдох хэрэггүй. Өөрийгөө өөрчилж, боловсон нэгэн болохыг хүсэж байгаа л бол хамгийн жижиг зүйлээс өөрчлөлтийг эхлээрэй. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас чадвараа харуул. Алсыг зорьсон ажил үйлс тань бүтэмжтэй байж, тасралтгүй зүтгэсэн чармайлт талаар болохгүй. Энэ хүсэл зориг тань ирээдүйд ихээхэн ашиг тусаа өгөх болно. Хамгийн ойрын хүнтэйгээ зөвлөлдөх шаардлага тулгарч магадгүй тул боломжийг хайж байгаад илэн далангүй ярилцаарай. Замд тулгарсан саад бэрхшээлийг хамтын хүчээр даван туулаарай. Сэтгэл санааны хувьд тайван байх нь өөрийн хүч чадлаа олон зүйлд хуваарилах боломж олгоно. Өөрийн үйл хэрэгт хөндлөнгийн хүнийг хүчээр татан оролцуулах хэрэггүй. Та хэн нэгний хувьд хамгийн таагүй, муу хүн нь болж болзошгүй. Гаднаас ирэх сөрөг нөлөө нь эмх замбараагүй байдал үүсгэж уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж мэдэх юм. Ямар нэгэн таагүй асуудалд орохгүйн тулд эрч хүчээ гамна, эрүүл мэнддээ сайн анхаарч сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Зарим нэг гэнэтийн үйл явдал нь таагүй байдлыг авчирч болзошгүй. Хэн нэгнийг гомдоосондоо харамсаж, сэтгэл тавгүйтнэ. Гэхдээ танд уучлал гуйх, алдаагаа ухамсарлах чадвар хангалттай байгаа тул боломж гармагц ашиглаарай. 

Матар: Энэ долоо хоногт чухал ажилдаа хайнга хандахаас сэргийл. Ялангуяа мэргэжлийн хүрээнд засаж болохгүй алдаа гаргаж болзошгүй тул туйлын хянамгай, анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Зарим хүмүүсийн эрүүл мэнд доройтож, архаг өвчин сэдрэх аюултай тул хоол унднаас эхлээд өөрийн хэрэглэж байгаа бүхий л зүйлдээ болгоомжтой хандаарай. Гэр бүл үр хүүхдэдээ ихэнх цаг мөчийг зориулаарай. Олон хүн тантай ойр байж, илэн далангүй харьцахыг хүснэ. Өөрийн дотоод ертөнцтэй зөрчилдөх үйл явдал болно. Хамааралгүй үйл явдлын золиос болохоос болгоомжил. Тэнцвэртэй, үнэнч шударга байхыг улс төр нийгмийн нөхцөл байдал шаардах болно. Эргэн тойронд гарч буй өөрчлөлтийг эергээр хүлээж ав. Ахмад настан, аав ээжээ баярлуул. Сүм хийдийн газраар явж буян үйлд. Үр хүүхэд ойр дотнын хүмүүсийн хувьд багахан бэлэг ч ихээхэн сэтгэлийн баяр хөөр өгөх болно. Долоо хоногийн сүүл рүү техникийн мэргэжлийн болон уран бүтээлч хүмүүсийг од эрхэс ивээж байна. Сэтгэн бодох чадвар улам нэмэгдэж, эрч хүч дүүрэн байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх тул ажлын үр дүн өсөн нэмэгдэнэ. Идэвхтэй ажил хайж байгаа хүмүүс таатай хариу авна. Сонгосон салбарт тань тууштай байдал, харилцааны чадвар ихээхэн нөлөө үзүүлнэ. Хайр сэтгэлийн асуудалд мэдрэмжтэй байх бөгөөд өөрийн хүсэн хүлээсэн хүнээ олох болно.

Хумх: Долоо хоногийн эхээр өөрийн дотоод эрч хүчээ өсгөхийн тулд дуртай зүйлээ хийх, мөрөөдлийн аялалдаа явахыг од эрхэс танд зөвлөж байна. Эерэг харилцаа нь бүх хүнд ихээхэн үр ашигтай байна. Сэтгэл санаагаа хянаж, ажил хэрэг болон хувийн амьдралдаа идэвх зүтгэлтэй байхыг зөвлөж байна. Ихэнх цагийг өөртөө зориулах ч зарим нэг шалтгааны улмаас завгүй ажиллах хэрэг ч гарч мэднэ. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсээ тохируулан идэж, нойроо сайн аваарай. Бүтээлч сэтгэлгээ тань хамтын ажиллагааны үр дүнг амжилтад хүргэнэ. Таны эрч хүчтэй байдал бусад хүмүүст үлгэр дуурайл болж чадна. Хайр дурлалын асуудал бүтэмжтэй шийдэгдэхээр байна. Харин долоо хоногийн сүүлээр Өөрийгөө хэт дөвийлгөх үзлээсээ салж чадвал таны хүрээлэл нэмэгдэж, байр суурь тань урагштай байх болно. Харин буруу хандлага тань бусдыг өөрөөсөө холдуулахад хүргэнэ. Хувийн амьдралд бага зэргийн асуудал үүсэх ч энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох болно. Хэн нэгэн танд ашигтай мэтээр тодорхойгүй санал тавивал илүү нухацтай авч үзэх хэрэгтэй. Танд ямар нэгэн зүйлийг мэдүүлэхгүй гэсэн хэн нэгний оролдлого байж мэднэ.

Загас: Энэ долоо хоногт таны тааварлаж ч байгаагүй хүн таныг баярлуулж магадгүй. Таны ирээдүйд нөлөөлөх зүйл тохиолдоно. Санасан бодсоноо хэрэгжүүлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх зэрэгт тааламжтай. Сэтгэл санаагаар өөдрөг байхаас гадна олон таатай мэдээллийг хүлээн авна. Таны бодож төлөвлөсөн зүйл хэрэгжүүлж болохуйц байгаа нь боломжийн ашиг авчирч мэднэ. Итгэлтэй ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаж зүг чигээ гаргаарай. Томоохон зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Нийгэмд өрнөж байгаа зарим нэг зүйл нь таны амьдралд маш таатай нөлөө үзүүлнэ. Элдэв хүмүүсийн өдөөн хатгалгад өртөх, хов живийг дэвэргэх зэрэг нь танд маш муу үр дагаврыг авчрах тул өөрийгөө тийм хүмүүсээс тусгаарласан ч илүүдэхгүй. Ойрын хугацаанд гадаад томилолтоор явж магадгүй. Иймээс хувийн бэлтгэлээ эртнээс хангаарай. Хэн нэгэнд боломж олгож, хамтран ажиллах талаар ярилцаж үзвэл таны бодож байгаагүй шийдэл гарч ирэх болно. Санхүүгийн байдал сайжирсантай холбоотой их хэмжээний зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэхийг мэдэхгүй тул зөвхөн өнөөдрөөрөө амьдрахгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүс амаргүй сонголтын зааг дээр ирсэн байна. Өөрийн чадварыг үзүүлж, боломжоо таниулж чадсан бол сандрах хэрэггүй. Шинэхэн харилцаанаасаа болж гутрах магадлалтай ч түүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Хайр сэтгэлийн харилцаа удахгүй улам цэцэглэх болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.