“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулна
“Facebook” компани коронавирусний тархалттай тэмцэх хүрээнд хэрэглэгчдийн шилжилт хөдөлгөөний тухай мэдээллийг цуглуулна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Баримт бичигт дурдсанаар “Facebook” компанийн мэргэжилтнүүд энэ долоо хоногоос эхлэн хэрэглэгчдийнхээ АНУ дахь байршлын тухай мэдээллийг цуглуулж, тэдгээр мэдээллээ холбооны болон орон нутгийн эрх баригчдад өгөх аж. Эдгээр мэдээлэлд хэрэглэгчдийн нэрийг дурдахгүй бөгөөд зөвхөн статистик үзүүлэлтүүдийг нэгтгэж, халдварын тархалттай тэмцэх аргуудыг олоход ашиглах аж.
Ингэснээр халдвар дэгдэж байгаа энэ үед олон нийт зай барих шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавихад илүү хялбар байх боломжийг эрх баригчдад олгож байгаа юм хэмээн компанийн удирдлага мэдэгдсэн байна. Түүнээс гадна эдгээр мэдээллийг онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх зөвлөмжид оршин суугчид хэр нухацтай хандаж байгааг, аль муж улсуудын хооронд хүн ам хамгийн идэвхтэй шилжилт хөдөлгөөн хийж байгааг хянахад ашиглах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.