Умард Солонгос руу автобус хулгайлан буцахыг оролдсон дүрвэгчийг саатуулжээ
Автобус хулгайлан Умард Солонгос руу буцахыг оролдсон дүрвэгчийг Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулжээ.
Уг эрэгтэйг хоёр Солонгосыг тусгаарладаг Нэгдлийн гүүрэн дээр саатуулсан байна. Тэрбээр гүүрийг хамгаалж байсан цэргүүдийн зогс гэсэн шаардлагыг үл тоомсорлож, гүүрний хаалтыг мөргөжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, 30 орчим насны энэ эрэгтэй Өмнөдөд бэрхшээлтэй тулгарсан учраас гэртээ харихыг хүсэж байгаагаа цагдаад тайлбарласан байна. Тэрбээр 10 жилийн өмнө Умард Солонгосоос дүрвэн иржээ.
Уг эрэгтэй орон нутгийн цагаар мягмар гаргийн 01:00 цагт хойд нутгийн Пажу хотын гаражаас автобус хулгайлсан бөгөөд хагас цагийн дараа баригдсан байна. Баривчлагдах үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байжээ.
“The Dong-A Ilbo” сонинд мэдээлснээр, Пажуд болон өөр хотуудад цагийн ажил хийж байсан уг эрэгтэй төлөх ёстой торгуулиуд нь бөөгнөрөн хуримтлагдсан гэж цагдаад хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.