БНСУ-ын Зэвсэгт хүчин хилийн ойролцоо байлдааны буудлагатай сургуулилалт хийжээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин Умард Солонгосын өдөөн хатгалгын хариуд хоёр Солонгосын хилийн ойролцоо байлдааны буудлагатай сургуулилалт хийжээ.
Орон нутгийн цагаар пүрэв гаргийн орой хийсэн сургуулилалтын үеэр Өмнөд Солонгосын цэргүүд тус улсын зүүн эргээс Японы тэнгис рүү зэрэг галлагч “K239 Chunmoo” системээр гал нээх сургуулилалт хийсэн байна. Өмнөд Солонгосын цэргүүд эргээс 17 км-ийн зайд тэнгис буй "байг" оновчтой устгажээ.
"Дайсан өдөөн хатгалга хийвэл армийн шийдэмгий байдал, хариу арга хэмжээ авах чадвартай гэдгийг харуулахын тулд энэхүү байлдааны буудлагатай сургуулилалтыг хийлээ" гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. "Chunmoo" зэрэг галлагч нь 12 пуужингаар тоноглогдсон бөгөөд 36 хүртэлх км-ийн зайд буй байг онох чадалтай.
Үүнээс гадна Өмнөд Солонгосын арми жил бүр хийдэг томоохон хэмжээний “Хогук” сургуулилалтаа ням гарагт эхлүүлнэ гэдгийг мэдэгджээ. Уг сургуулилалт гурван долоо хоног орчим буюу 11 дүгээр сарын 8 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сургуулилалтад өнгөрсөн оныхоос илүү олон цэргийн алба хаагч, техник хэрэгсэл оролцоно. Түүнчлэн Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргүүд оролцох ажээ. "БНАСАУ-ын хийж болзошгүй өдөөн хатгалгыг" харгалзан бүх цэргийн анги нэгтгэлүүдийн цэргүүдийн оролцоотойгоор янз бүрийн орон зайд бодит байлдааны ажиллагаа явуулах тактик боловсруулна" гэж мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.