Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.


2024 оны аравдугаар сарын 20-ны 20 цагаас аравдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2024 оны аравдугаар сарын 22-ноос 2024 оны аравдугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.