Манай жүдочид таван алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.
АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн буюу дөрөв дэх эрэгтэйчүүдийн М2, эмэгтэйчүүдийн F1-F9 хүртэлх ангиллын тэмцээн болов. Эрэгтэйчүүдийн 35-39 насны ангиллын 73 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх алтан медаль хүртсэн бол Ч.Магнай мөнгө, +100 кг-д барилдсан Б.Жанчивдорж хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 30-34 насны 63 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид алт, -78 кг-д Б.Түмэнцэцэг мөнгө, 45-49 насны +78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд алт, 50-54 насны -78 кг-д Ж.Дорждулам хүрэл, 60-64 насны -78 кг-д Б.Алтансувд хүрэл, 65-69 насны 63 кг-д С.Оюунбилэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Ингэснээр манай жүдочид 17 медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тодруулбал, таван алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.