БНСУ-д 117 жилд тохиолдоогүй их хэмжээний ЦАС оржээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын зарим хэсэгт 20 гаруй см зузаантай цас орж, замын хөдөлгөөнд хүндрэл учирчээ. Энэ нь 1907 оноос хойш 11-р сард орсон хамгийн их цас болохыг холбогдох албаныхан дурджээ.
Тус улсын цаг уурын хүрээлэнгээс цаашид улсын бүхий л хэсэгт пүрэв гараг хүртэл их хэмжээний цас орохыг анхааруулсан байна. Онцгой байдлын албанд зам тээврийн осол болон унаж бэртснээс үүдэлтэй 150 гаруй удаагийн дуудлага мэдээлэл иржээ. Мөн Сонбуг дүүрэгт цахилгааны кабель дээр мод унасны улмаас 200 орчим айл, өрхийн цахилгаан тасарсан байна.
Цаг агаар муудсны улмаас дотоод болон гадаадын 40 гаруй нислэг цуцлагдаж, 200 орчим нислэг хойшилжээ. Мөн Сөүл хотын метроны 9-р шугам өглөө ид ачааллын үеэр 9 минут саатаж, их хэмжээний ачаалал үүссэн байна. Замын халтиргаа, түгжрэлээс сэргийлэхийн тулд пүрэв гарагийн өглөө хүртэл ачаалал ихтэй цагаар метро болон автобус нэмж гаргах арга хэмжээг Сөүл хотын захиргаа авч эхэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.