БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Э.Блинкенийг хүлээн авч уулзжээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Э.Блинкенийг хүлээн авч уулзжээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, шадар сайд Чой Сан Мок, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Сөүл хотноо уулзаж, хоёр талын холбоотны харилцаа, БНАСАУ-ын талаар хэлэлцжээ.  

Уулзалтын үеэр Чой Сан Мок "Өмнөд Солонгосын ардчиллыг дэмжиж, итгэл үзүүлж буй" АНУ-д талархал илэрхийлээд, хоёр улсын батлан хамгаалах чадавхад тулгуурлан Умард Солонгосын янз бүрийн өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг уриалав” гэж түүний тэргүүлж буй Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна. 

Өнөө өглөө Умард Солонгосын тал он гарснаас хойш анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан юм. 

Э.Блинкен хариуд нь мэдэгдэхдээ, 12 дугаар сарын 29-ний өдөр “Jeju Air” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон явдалд эмгэнэл илэрхийлж, шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн Чой Сан Мокийн удирдлагад бүрэн итгэж байгаагаа онцлоод АНУ, Япон, Өмнөд Солонгосын гурван талт хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

450 мянган төгрөгөөс дээш торгуультай жолоочийг 30 хоног нийтэд тустай ажил хийлгэх журам хэрэгжиж эхлэв 2025-01-02

ЗГ: Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын нөхцөл байдал, ирэх 3 жилийн зорилтыг хэлэлцлээ 2025-01-02

Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ 2025-01-05

Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ 2025-01-06

Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2025-01-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Э.Блинкенийг хүлээн авч уулзжээ 2025-01-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа 2025-01-06

Монгол Улсыг Trip.com цахим хуудсаар сурталчилж эхэллээ 2025-01-07

Хятадын Харбинд мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид түрүүллээ. 2025-01-07

БНСУ-ын нээлттэй тэмцээнд Б.Ачбадрах аварга боллоо 2025-01-07

Ерөнхий сайд “Тавантолгой" түлш ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж байна 2025-01-07