Гавьяат Эмч П.Батчулуунд хорих ял өгсөн талаар...Хэн юу хэлэв!
Д.Тодням "Эмнэлэг, Эрүүл мэндийн менежментийн мэргэжилтэн, Судлаач"
Эмч, Эмнэлгийн мэргэжилтэн гэдэг бол бүх ард түмний эрүүл мэнд., цаашлаад амь настай холбоотой ажил хийдэг тул тодорхой хэмжээний хуулийн хамгаалалт дор байж ажилаа хийснээрээ буруудахгүй байх баталгааг хангаж өгсөн байхыг шаарддаг!!!
Мөн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийг анхнаас нь эмчлэх л гэж тэрхүү үйлдлийг хийсэн байдаг тул хэзээ ч санаатай.. хэрцгийгээр үйлдэгддэг эрүүгийн хэрэг гэж үзэх, Эрүүгийн хэрэгтэнлүгээ адил шийтгэх боломжгүй юм!!! Учир нь угаасаа л амь тэмцсэн эрсдэлтэй орчинд тэд ажиллаж буй! Нэг хол энд нөгөө хөл нь тэнд!!! Хоёр ертөнц дээр холбож гишгэж явдаг улс....
Бас эмч хүн өөрөө бурхан биш! Чадлаараа хичээгээд ч барахгүй, Эрлэгийн элчийн өмнө хүчин мөхөстөх үе ирдэг., Гэтэл чи хүн эмчлэх ёстой байтал чадсангүй, Чи хүнийг амьдруулж чадсангүй, Чи бусдын төлөө гэж гүйж байж бага алдаа гаргасан байна..,, гээд л энэ мэтээр барьж хориод Эрүүгийн ялтан болгоод байвал хэн таны ээж аавд мэс засал хийж, Хэн таны Эхнэр хүүхдүүдийг чинь үзэж эмчлэх юм бээ???
Энэ удаад гавьяат эмчийг маань бараг л хүний эд эрхтэн авж наймаалах гэмт хэрэг үйлдсэн ухааны юм яриад ШОРОНД ХОРИХ ЯЛ оноожээ!!!
Энэ бол 1-рт юугаа ч мэдэхгүй малнууд СЭТГҮҮЛЧ нэр зүүж, мэргэжлийн ёс зүйг уландаа гишгэн байж шүлсээ үсчүүлэн иргэдэд нийгэмд буруу мэдээллийг шууд цацаж, Шүүхийн шийдвэр гараагүй байхад шууд нэг хүнийг буруутган нийтээрээ яллах үйл явцийн үр дүн юм!
2-рт : Манай улсын шүүх, хуулийн байгууллагууд нь хэзээ ч хар дээр цагаанаар бичсэн хууль юмаа сахихгүй, Нийгмийн сүлжээнд шуурж өндөрөө авсан! гэх хэргийг энэ мэтээр тэр уур амьсгалд нь тааруулж.., Өөрсдөөсөө хэл амыг холдуулах маягтай шийддэг арчаагүй байдалтай байгааг харуулж буй хэрэг юм!!!
За эмч нар минь! Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнгүүд минь дор бүрнээ одоо л дуугарахгүй бод., өнөөдөр Батчулуун эмчийг.. Маргааш таныг шүү!!! Хэзээ ч таныг тойрон гарахгүй гэдгийг л санаарай!!!
Болдын Дэмбэрэл: УИХ-ийн гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх.
Эмч сувилагч нар нь ялтан болдог авлигачин дарга сайд дээдсүүд нь ял авдаггүй!!!
Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг Эрүүл мэндийн яам олон жил гацаасны үр дүнд эмч сувилагч эмнэлгийн ажилчид руу хэн дуртай нь шүлсээ үсчүүлж ажлын байран дээрээ бусдад дарамтлуулж, гүтгүүлж, доромжлуулж суугаа !!!
Авилгачин дарга сайд дээдсүүд нь ял авдаггүй албан тушаал эрх мэдэл сэлгэн хашдаг.
Нүцгэн гараараа шахуу хүний амь нас эрүүл мэндийг аварч шүлс шиг цалингаар амьдардаг эмч сувилагч нар нь ялтан болдог ийм л хатуу хорвоод бусдад зүхүүлэн бусдын эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байна !!!
Эрүүл мэндийн салбарт эрх зүй, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт, хариуцлага сахилга бат, эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтний эрх зүй, нийгмийн баталгааг яаралтай хийхгүй бол тун удахгүй Монгол Улс эмч сувилагчгүй хэдэн авилгачин дарга нартай л үлдэнэ шүү !!!
С.Энхболд : Эрүүл мэндийн сайд асан
Бодит байдал, шаардлага, цаашид шүүхийн практикт учрах нөхцлүүдийг тооцон шүүх шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг хагалгаа биш!
Бид ч холбогдох бүх хууль, журмыг эргэн харж яаралтай сайжруулах ёстой юм бна!
Монгол улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн анхдагчийн маань нэг бол яах аргагүй Хүний Гавьяат Эмч П. Батчулуун эмч юм.
МАШ олон гэр бүлд аз жаргал, амьдрал бэлэглэсэн тангарагтаа үнэнч, буянтай энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол?
Буруу мэдээлэл нийгэмд түгээж, нийгмийг бухимдуулсан асуудлаас болж цаашид хэдэн хүн, хэдэн гэр бүл хохирох бол?
Г.Ганбат : Монголын Анагаах Ухааны Эрх Зүйн Холбооны тэргүүн, Эрүүл мэндийн мэргэшсэн өмгөөлөгч, Хүний их эмч
Эрүүгийн хуулийн Эд эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой зүйл хэсэгт эмнэлгийн мэргэжилтэнд 2-8 жилийн хорих ял оногдуулах заалт нь Үндсэн хуульд заасан Хүний эрхийг зөрчсөн гэж ҮХЦэцэд П.Батчулуун эмчийн хамт мэдэгдэл гаргаж засаж залруулах гэж оролдож ( 2019 он) ҮХЦэц маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байсан нь өчигдөр мэт боловч өнөөдөр уг хуулиар шийтгүүлчихлээ.
Ийм эрх зүйн эрсдэл гарч болзошгүй гэж мэргэжлийн хуульчийн хувьд Эрхтэн шилжүүлэн суулгах багт тайлбарлаж , Мэс засалчдын Их хуралд илтгэл тавьж, энэ ажлыг хариуцаж буй ганц мэргэжилтний хамт хоёулаа зүгээр суугаагүй түүхийг фото үгүйлж , харамсал төрүүлж байна.
Эрүүгийн хуульд 2-8 жилийн хорих ялтай зүйл ( 15.1 зүйлээс бусад) одоо ч хэвээр мөрдөгдөж буйг санаж түүнийг өөрчлүүлэх шаардлагатай. ( Анагаах ухааны эрх зүйн үндэс номноос уншиж болно). Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх болно!
Оюунаа эмч :
Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал эмч эмнэлгийн ажилтнуудын хэнд ч хэзээ ч тохиолдож болох асуудал тул эрүүл мэндийн салбарын эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулж ,тодорхой болгох цаг зайлшгүй тулгарсныг харуулж байна.
Ер нь манай салбарын хөгжлийн төлөө , эрдэнэт хүний амь насны төлөө зүтгэж , шинийг эрэлхийлж мэрийж чармайсан нь хэл аманд өртөж, амь амьдралаараа дэнчин тавьдаг билээ.Батчулуун эмч бол оюунлаг , чадварлаг ,боловсрол өндөртэй , сайн мэс засалч эмчдээ. Эхлээд ядаж олигтойхон өмгөөлөгч авч багаараа давж гарах юмсан.
Америкийн " Сайхан сэтгэлт Самуелийн " зарчим судлаарай... Хүчтэй ,тайван байгаарай Бачка.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.