Сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо.

Сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо.

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хацү башёд түрүүлсэн озэки Хоошёорюүд ёкозүна цол олгох асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэнээр сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо.

Өнөөдөр /2025.01.29/ албан ёсоор Хоошёорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсныг зарлаж байна. 

Хоошёорюү харьяалагддаг "Тацүнами" дэвжээнд өнөөдөр түүнийг ёкозүна болсон тухай зарлах ёслолын арга хэмжээ болсон байна. Ёслолд түүний аав, ээж болон авга ах нар нь оролцжээ. 

Мэргэжлийн сүмо бөхийн 42 башёд барилдаж, ёкозүна болсон түүний энэ амжилт сүмогийн түүхэнд зургаадугаарт орох үзүүлэлт гэнэ. 

Хоошёорюү С.Бямбасүрэн ийн өөрийн авга ах Асашорюүгийн адилаар ёкозүна цолонд хүрч, Монголоос тодорсон зургаа дахь аварга боллоо. 

Тэр бол мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюүгийн ахын хүүхэд. Нэгэн гэр бүл буюу ойрын хамаатнаас хоёр ёкозүна төрж байгаа нь сүмогийн түүхэн дэх хоёр дахь тохиолдол болох аж. Ваканохана болон түүний ач дүү болох Ваканохана, Таканохана нарын гэр бүл 3 ёкозүна төрсөн амжилтаар энэ рекордыг тэргүүлдэг. 

Хоошёорюү С.Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. 11 настайгаасаа чөлөөт бөх, жүдо барилдсан. Японы ахлах сургуулийг төгсөн, "Тацүнами" дэвжээнд элссэн ба 2018 оны нэгдүгээр сараас барилдаж эхэлжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн Дээд зиндаад түрүүлсэн монгол бөхчүүд

  • Хакүхо М.Даваажаргал (45)
  • Асашёорюү Д.Дагвадорж (25)
  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)
  • Харүмафүжи Д.Бямбадорж (9)
  • Какирюү М.Ананд (6)
  • Тамаваши Б.Мөнх-Оргил (2)
  • Киришима Б.Лхагвасүрэн (2)
  • Хоошёорюү С.Бямбасүрэн (2)
  • Кекүтэнхо Н.Цэвэгням (1)
  • Ичиножёо А.Ичинноров (1)

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цол хүртсэн монгол бөхчүүд

  1. 2003 он: 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж
  2. 2007 он: 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал
  3. 2012 он: 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж
  4. 2014 он: 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд
  5. 2021 он: 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  6. 2025 он: 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-01-27

Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ 2025-01-27

Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо 2025-01-27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-01-27

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. 2025-01-29

Сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо. 2025-01-29

Хүндэтгэх шалтгаанаар зорчиж буй орон нутгийн машин хураамж төлөхгүй 2025-01-30

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ 2025-01-30

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдэгдэл гаргалаа 2025-02-02

ХХЕГ: Хилийн шугамын уртад нэг сантиметр ч өөрчлөлт ороогүй 2025-02-02

Камерын хяналтыг дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ 2025-02-03