Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд тулгадаг хүндрэл, шат дамжлагыг арилгах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч  ажиллахаар боллоо. Мөн,

-Энэ оны нэгдүгээр улиралд багтаан хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан 3 хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болох,

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулан боловсруулж энэ сард багтаан танилцуулах,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчинд анх холбогдох шат дамжлагыг цөөрүүлж, зарцуулах хугацааг 40 хоногт багтаах,

-Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох,

-Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж, хүчингүй болгохыг зохих албан тушаалтнуудад даалгалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Камерын хяналтыг дугаар таньдаг технологиор бүрэн шийдлээ 2025-02-03

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025-02-04

МУГТ Э.Цэндбаатар аваргын бүс хамгаалах тулаанаа энэ сард хийнэ 2025-02-05

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замын хөдөлгөөнийг түр хаажээ 2025-02-05

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 2025-02-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа 2025-02-05

Улаанбаатарын өвлийн наадамд гадаад улсын 100 гаруй тамирчин оролцоно 2025-02-06

Өчигдөр 115 хүн эрүүлжүүлэгджээ 2025-02-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо 2025-02-06

О.Алтангэрэл: Хохирогчыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална 2025-02-08

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ 2025-02-08