Дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр Япон эмэгтэй бүртгэгджээ

Дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр Япон эмэгтэй бүртгэгджээ

Японы Точиги мужийн оршин суугч 108 настай эмэгтэйг дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй үсчин хэмээн Гиннесийн номд бүртгэжээ.

Лхагва гарагт Накагава хотын гимнастикийн танхим 108 нас 115 хоногтойдоо үсчнээр ажиллаж буйг гэрчилсэн гэрчилгээг Хакоиши Шицүид гардуулсан байна. Түүний байнгын үйлчлүүлэгчид болон нутгийн иргэд спорт зааланд цугларч энэхүү тэмдэглэлт үйл явдалд оролцжээ.

Х.Шицүи 1916 онд Накагавад төрсөн бөгөөд үсчний үнэмлэх авсныхаа дараа нийслэл Токио хотод нөхрийнхөө хамт салон нээжээ. Түүний нөхөр Дэлхийн II дайны үеэр амиа үрэгдсэн байна. Шицүи мөн үсчний газраа алдсан байна. Харин дайн дууссаны дараа тэрбээр Накагавад салон нээжээ. 

Х.Шицүи 2021 онд 104 настай байхдаа Токиогийн Олимпын галт бамбарыг буухиалахад оролцсон байна. Тэрбээр Гиннесийн номд бүртгэгдсэн амжилтынхаа талаар сэтгэлдлээ хуваалцахдаа, баяртай байна хэмээн хэлээд, эргэн тойрон дахь хүмүүсийнх нь тусламж дэмжлэг түүнийг ийм удаан хугацаанд үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгосон гэдгийг онцолжээ. Мөн үйлчлүүлэгчид байсаар байгаа цагт үргэлжлүүлэн үс засах болно гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.