Хонконгийн олон нийтийн газруудыг хаах хугацааг сунгажээ

Хонконгийн олон нийтийн газруудыг хаах хугацааг сунгажээ

Хонконгийн эрх баригчид коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор тус хотын олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газруудыг хаах хугацааг дөрөвдүгээр сарын 23 хүртэл сунгажээ.

Энэ хугацаанд кино театрууд, баар, шөнийн цэнгээний болон видео тоглоомын газрууд, мөн спорт заал, караоке ажиллахгүй. Үйл ажиллагааг нь түр хаах газруудын жагсаалтад гоо сайхны салон, саун, спа-төвүүдийг нэмсэн байна. Мөн ирэх хоёр долооо хоногийн хугацаанд дөрвөөс дээш хүн цугларахыг хориглосон шийдвэр хэвээр үйлчлэх аж. Хонконгийн эрх баригчид гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон шийдвэрээ мягмар гарагт сунгасан юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Хонконгт коронавирусний халдвар авсан хүний тоо 936-д хүрч, дөрвөн хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.