218 бог малыг хээрийн амьтан хотонд нь барьж, сэглэээд явжээ.

Сэрэмжлүүлэг:
Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Мянгай” багийн малчин М-ийн 218 бог малыг хээрийн амьтан хотонд нь барьж, сэглэээд явжээ.
Хашаатай мал руу хээрийн амьтан ороод бүгдийг барьсан байна” гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаа болон захиргаанд иржээ. Хэрэг явдал 2025.03.25-нд болсон гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өглөө. Чухам чоно байсан уу эсвэл ирвэс байсан уу? гэдгийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа гэв. Одоогоор малчин М-ийн 39 хонь, 179 ямаа, нийт 218 бог малыг барьжээ.
Тухайн малчин хонио хоёр хуваан ялгаж эр,сувай малаа хашаад эзгүй орхиод явсан хойгуур нь ийм золгүй үйл явдал болжээ. Тиймээс малчдад малаа эзгүй хашиж явахгүй байхыг энэ мэдээллээр СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Эх сурвалж: TV5Mongolia
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.