"Olnodo" Video Content : "WeBien" Hospital

Тарган байх тал бүрийн ашиггүй!!!
Бид энэ удаагийн контентоор "Хэт таргалалт" гэх сэдвийг онцолж байна. Учир нь манай улсын насанд хүрэгчид 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, үүнээс 18.5 хувь нь таргалалттай байна. Насны бүлэг ахих тусам энэ үзүүлэлт нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин ба таргалалттай байгаа нь тогтоогджээ.
Харин хүүхдүүдийн хувьд 6-11 насны хүүхдүүдийн 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Энэ нь өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй гэж тогтоогджээ.
Таргалалтын гол шалтгаанууд нь илүүдэл хоол тэжээл, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хүнсний хэрэглээ зэрэгтэй холбоотой байна. Тухайлбал, өсвөр үеийнхний 80.9 хувь нь долоо хоногт нэг удаа чихэрлэг ундаа хэрэглэдэг гэсэн судалгааны дүн гарсан байна...
Таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг олон төрлийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг тул эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Иймд хэт таргалалт ба түүнээс хялбархан салж болох аргуудын талаар мэдээлэл авахаар БНСУ-ын "Хэт таргалалт, Бодисын солилцооны мэс засал"-ын нарийн мэргэжлийн эмнэлэг болох "WeBien" эмнэлгээр зочилсон сонирхолтой контенийг та бүхэндээ хүргэж байна!
"WeBien" Hospital
Web site : www.webienhospital.com
Tell : 02-768-1449(Монгол)
이메일 : chanwbc@gmail.com
Address : 서울특별시 마포구 신촌로 240 (아현동)
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.