2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 12 ордын зурхай

Хонь: Бусдын санаа бодлыг хүндэл. Хувийн хүсэл мөрөөдлөө үргэлж биелүүлж амжихгүй гэдгийг ойлго. Олон зүйлийг өөрийнхөө төлөө гэж хийх үзэл бодлоосоо татгалзах хэрэгтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Хувийн хэрэгцээ, сайн сайхан байдлыг бүрдүүлэх гэхээс илүү олон хүмүүсийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх нь шинэ боломж бий болгоно.
Үхэр: Хэрэгжүүлж амжаагүй төлөвлөгөөгөө дахин боловсруул. Амьдралын хэмнэлийг сошиал орчин, олны танилын үгээр бүү дүгнэ. Найз нөхдийн харилцаанд гарсан ан цавыг нүүр тулсан уулзалт арилгана. Алдсан итгэлийг нь эргүүлэн авахыг оролд. Гэр бүлтэйгээ ойр байж, дотнын хүмүүстээ анхаарал тавь.
Ихэр: Амжилтын шатаа ахиулж, хүссэн байр сууриндаа хүрэхийг хүсэж байвал мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар төлөвлө. Амьдралын тансаг сайхан тал руу хэт их тэмүүлэх хэрэггүй. Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна.
Мэлхий: Амжилтад хүрэх өргөн боломж таны өмнө нээлттэй байна. Гэхдээ олон асуудал дээр хүчтэй сөргөлдөөн үл ойлголцох байдалтай тулгарах болно. Од эрхэс үнэнч шударгыг билэгдэнэ. Энэ дохиог дагаж чадвал хэзээ нэг цагт танд нэр алдар, эд баялаг ирнэ. Харин та хайр сэтгэлийн чин үнэнч бус хөнгөмсөг адал явдалд илүү татагдах бололтой.
Арслан: Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал бүх зүйл сайнаар төгсөнө. Хайрын харилцаандаа өөртөө итгэлтэй байдлаар ханд. Өнөөдөр хайр халамж тавих чадвартай байна. Гэхдээ маргаан зөрчилдөөнийг тойрч гарахгүй байх. Төлөвлөсөн ажил сэтгэл ханамжийг авч ирэхгүй байж мэднэ. Ажлын хэт ачааллаас болж толгой, ходоод өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь.
Охин: Хийхээр төлөвлөсөн ба хийж амжаагүй зүйлсээ дахин тунгаан бодсоноор цаашид өөр түвшинд хүрч ажиллах боломж олгоно. Хэт болгоомжлол цаг алдуулах магадлалтай. Гэхдээ шинэ ажил эхлэхэд зарим нөхцөл байдал тохиромжгүй байна. Таны давуу тал бүхий л харилцаа холбоог зохицуулах үндэс болно.
Жинлүүр: Амьдралдаа хийсэн өөрчлөлтдөө маш их баяр хөөртэй байх болно. Ажил болон амьдралын нөхцөлөө сайжруулах боломжийг бүү алд. Албан тушаал дэвшиж магадгүй. Мөн шагнал авах, нэр хүнд өсөх, олны танил болох магадлалтай. Хуучны тасарсан харьцаагаа сэргээнэ. Хэн нэгнийг эрж олох сэдэл төрнө.
Хилэнц: Өнөөдөр гаднын нөхцөл байдал санаа зовоох боловч хэн ч бодит үнэнийг тоохгүй бололтой. Хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл. Таны санаачилсан ажлуудыг үнэлэх боломжийг сайн ашигла. Бие өвдөж болзошгүй. Настай хүмүүс хууч өвчнөө сэдрээхээс сэрэмжил. Эмчид очоогүй удаж байгаа бол шинжилгээ өгөөрэй.
Нум: Өөрийн тогтсон хэв маягийн дагуу байлгах хэрэггүй. Шударга ёсны төлөө дуу хоолой болохоос бүү ай. Од эрхсийн нөлөөгөөр шударга бус аливаа зүйлд та туйлын мэдрэмтгий байна. Энэ нь амар байхгүй ч чухал үнэт зүйлээ шийдвэртэй хамгаалах эр зориг гарга. Хүч хүрээгүй орхисон асуудлаа үргэлжлүүлэн засах тэвчээр танд хэрэгтэй.
Матар: Шинэ төлөвлөгөө болон бэлдсэн гэрээндээ дүгнэлт хий. Сэтгэл тавгүйтсэнээс бие өвдөж болзошгүй. Олон зүйлд санаа зовох хэрэггүй. Мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэр гаргах хэрэггүй. Харилцагч нартайгаа харьцахад амжилттай байх боловч бусдын зөвлөгөөг нэрэлхэлгүй ав. Гэхдээ өөр хүний санал болгосон төлөвлөгөөг эргэж сайн нягтал.
Хумх: Өмнө нь бүхий л хичээл зүтгэлээ зориулсан ажлын үр дүн гарч ирнэ. Ажил амьдралдаа чухал нөлөө авчрах шийдвэр гаргана. Архаг өвчин сэдэрч болзошгүй байна. Хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд сайн эмчилгээ хийлгэ. Шинэ ногоо жимс хүнсэндээ хэрэглэ.
Загас: Дотоод сэтгэлээ хэн хамаагүйд дэлгэвэл сул талаа муу хүнд мэдэгдэх аюул байна. Мөн хайртай хүнтэйгээ харьцахдаа ч өчүүхэн алдаа гаргаж болохгүй. Эрсдэлтэй харьцаанд бол бүр дээд зэргийн болгоомжтой ханд. Өнөөдөр үнэт зүйлээ алдах аюул байна. Найзуудтайгаа уулзах үед хэлэх үгээ сайн бодохгүй бол зөрчилдөөнд хүргэж болзошгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.