12 ордын зурхай /2025.04.17/

Хонь: Нэр алдартай болох боломж бий болно. Уран бүтээлч хүмүүс өөрчлөлт мэдэрнэ. Асуудлыг өөр өнцгөөс хараад үз. Магадгүй та юу буруу байгааг олж харах байх. Ирээдүйн төлөвлөгөөг өөрчлөх хувь заяаны эргэлтэд бэлэн бай. Өнөөдөр танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл төвийг сахь.
Үхэр: Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Ажил хэрэгч хүмүүст шинэ боломж нээгдэнэ. Саад бэрхшээлээс бүү ай. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл чийрэг бие, өөдрөг сэтгэл санаа нь хамгийн хүнд ажлыг ч хийж гүйцэтгэх боломж олгоно. Таны хувийн эрх чөлөө хязгаарлагдаж, хайр дурлалын харилцаанд хүлээх үүрэг давамгайлна.
Ихэр: Зарим үед гарах санамсаргүй алдаа танд тодорхой бухимдал үүсгэнэ. Бага зэрэг сааталд бүү санаа зов. Хамт олны ажил зохион байгуулах ур чадвараа харуулж, мэргэн шийдвэр гаргах нь таны үнэ цэнийг илтгэнэ. Таны ур чадварыг бүгд магтах болно. Өвөрмөц шийдэл болон орчин үеийн технологи ашигладаг хүмүүс амжилт гаргана.
Мэлхий: Өнөөдөр баримт бичиг бүрдүүлэхдээ алдаа гаргаж магадгүй. Өнгөрснөө санан дурсаж, зарим зүйлийг эргүүлэн өөрчлөх хүсэл төрнө. Хэт гуниглал болон хоосон мөрөөдөлд бүү авт. Гэр бүлдээ халуун дулаан сэтгэл зориулбал үр хүүхдүүдийн хоорондын харьцаа таатай байна. Гэр бүлд тань ойрд байгаагүй халуун дулаан уур амьсгал бүрдэх боломж гарна.
Арслан: Ямар нэгэн муу эсвэл эрсдэлтэй зүйлийн талаар хэт төсөөлөн бодох хэрэггүй. Таны хүсэл сонирхол сонирхолтой адал явдалд тэмүүлэх хандлагатай байна. Нөхцөл байдалдаа дасан зохицох хэрэгтэй. Өнөөдөр хэт өндөр санаачилга гаргахгүй байхыг хичээ. Дэмий зүйлд санаа зовохгүй байвал таны ур чадвар нэмэгдэнэ.
Охин: Сэтгэл зовоох асуудлууд ар араасаа гарч ирнэ. Эрүүл мэндээ анхаар. Ганц бие хүмүүс дотно харилцаанд болгоомжтой ханд. Хайр сэтгэлийг өөртөө тохируулж тааруулах гэж оролдох нь ухаалаг явдал биш гэдгийг ойлго. Тохиолдсон асуудлын цар хүрээнээс үл хамааран сайн найз тань тусламж үзүүлнэ. Үнэнч нөхөрлөлтэй учирсандаа өөртөө баярлах болно.
Жинлүүр: Бүх эрч хүчээ ажилдаа зориул. Санхүүгийн байдалд сайн нөлөө үзүүлэх өр авлагаа буцаан авна. Хувийн амьдралд чухам юу хамгийн хэрэгтэй байгааг бодож эргэцүүлнэ. Өөрийн зорилгоо тодорхойлж, тайван байдлаа хадгал. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхийг хүлээх хэрэггүй. Ирээдүйгээ өөрөө бүтээ. Өөрийн сайн сайхан байдлын төлөө бурханд талархаж болох ч бусдад найдах хэрэггүй.
Хилэнц: Таны хэцүү үед уйтгар гунигийг хуваалцдаг, жаргалтай байхад урам хайрладаг хажууд тань хань болж чаддаг нөхөрлөлөө үнэл. Таны амьдралын ачааг үүрэлцэж байгаа найз нөхдөдөө таларх. Эрүүл мэндээ сайн хамгаал. Элдэв төрлийн халдварт өвчин тусах магадлал байна. Цаг агаарын байдалд сайн тохируулж хувцсаа сонго. Хол газар явах хүмүүс аяллын бэлтгэлээ дээд зэргээр шалга.
Нум: Өнөөдөр уран бүтээлч чанар идэвхтэй байна. Та зөн совингоо зөв мэдэрч чадна. Хялбар аргаар түргэн амжилт, үр дүнд хүрэхээс зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Энэ өдөр хайр дурлалын харилцаанд хүндрэл гарч болзошгүй. Гаднын нөлөө болон таны хөнгөмсөг зан чанар энэ бүхний үндэс болж мэднэ.
Матар: Хувирамтгай нөхцөл байдал таны биеэ авч явах тогтсон хэв маягийг өөрчилнө. Хүмүүстэй харьцахдаа нийцтэй, эелдэг нөхөрсөг байвал хүнд хэцүү үед дэмжлэг, тусламж ирнэ. Харин тохиолдлын танилуудаас татгалз. Энэ нь танд эрсдэлээс хол байх боломж өгнө. Ирээдүйдээ нөлөө үзүүлэх чухал шийдвэр бүү гарга.
Хумх: Сонирхол татахгүй болсон ажлаа орхих шийдвэр гарга. Энэ хэвээр үргэлжилбэл гэр бүл, найз нөхөд болон хамт ажиллагсадтайгаа сөргөлдөх магадлал нэмэгдэнэ. Одоогийн амьдралаа шинэ түвшинд аваачихын тулд танд тусалж чадах хүмүүстэй холбоо тогтоо. Өөртөө итгэлтэй байвал та хэзээ ч хувь заяагаа өөрчилж, эзэн нь болж чадна.
Загас: Хуурамч явдлын хожмын хор хөнөөлийг бодож зайлсхий. Од эрхэс бусдын асуудлаас өмнө эхлээд өөрийнхөө асуудлыг шийдэхийг зөвлөж байна. Хайхрамжгүй байдлаас халдварт өвчин тусах магадлал байгааг анхаар. Цагийг гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлж, бодол санаагаа төвлөрүүл. Энэ өдөр гэрийнхээ ажилд нэлээд цаг зарцуулах байх.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.