Л.Мөнхбаясгалан: Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд хамт очихыг урьж байна

Л.Мөнхбаясгалан: Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд хамт очихыг урьж байна

Миний бие Говийн бүсийн 7- р тойргоос сонгогдсон УИХ -ын гишүүн билээ. Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол Францын хамтарсан уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг 3 р сарын19 -ний өдөр эрхэм сайдад уламжилж , тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдтэй уулзаж, олон улсын шинжээч урьж, Улаанбадрах сумын иргэд болон мал хөрс, уснаас шинжилгээ авах, нутгийн иргэдтэй газар дээр нь очиж уулзах хүсэлт илгээсэн боловч хариу өгөлгүй 30 хонолоо. Мөн “Бадрах энержи” ХХК -д шаардлага хүргүүлсэн ч мөн л хариу өгөлгүй өнөөдрийг хүрэв. Миний бие Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд хүсэлт илгээх, шаардлага тавих бүрэн эрхтэй. Засгийн газар бол УИХ-аар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулдаг, ажлаа тайлагнадаг, олон улсын гэрээгээ соёрхон батлуулдаг, УИХ-тай зөвшилцдөг субьект. УИХ -ын гишүүний шаардлагыг үл тоодог байх ёсгүй. Хууль нь тийм юм. Иймийн учир Засгийн газрын ХЭГ -ын дарга Н.Учрал таныг, мөн УИХ -ын гишүүний тавьсан шаардлагыг үл тоодог “Бадрах энержи” ХХК -ийн эрхэм удирдлагуудыг Улаанбадрах суманд урьж байна. Миний бие өөрийн эрх ашгийн үүднээс хандсан зүйл огт байхгүй бөгөөд говийн бүсийн иргэдийн сонголтоор сонгогдсон УИХ- ын гишүүний хувиар ард түмний төлөөлөл болох ажлаа хийж байна. Засгийн зарим гишүүд хаан болчихсон аятай аяглаж ард түмнийхээ санал хүсэлтийг үл тоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс тавьсан хүсэлт , шаардлагыг хүлээн авахгүй юм бол дараагийн алхамыг хийх болно гэдгээ мэдэгдье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.