Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ
ТОКИО. /NHK/. Японд энэ оны хоёрдугаар сараас хойш коронавирусний улмаас доод тал нь 42 компани дампуурлаа зарлажээ.
Японы төв телевизээр мэдээлж байгаагаар, халдвар тархсанаас улмаас үйл ажиллагаа нь зогсож, дампуурсан компаниудын 70 хувь нь аялал жуулчлал, нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа аж ахуй нэгжүүд аж.
Коронавиурсний тархалтыг хязгаарлах зорилгоор Японы эрх баригчид Токио, Осака хотыг оруулаад долоон мужид онцгой байдал зарласан юм. Тус улсад одоогийн байдлаар халдварын 5100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 109 хүн нас баржээ. Халдварын хамгийн олон буюу 1100 тохиолдол Токио хотод бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.