Нохой хүний нийгмийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг тогтоожээ

Нохой хүний нийгмийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг тогтоожээ

Унгарын Этвеш Лораны их сургуулийн эрдэмтэд нохой хүний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдгийг судалсны дүнд хүн нохой хоёрын харилцаа нь хүүхдээ хайрлах хайр, зөрчилгүй нөхөрлөлийн онцгой хослол болохыг тогтоосон байна.

“Scientific Reports” сэтгүүлд бичсэнээр, судалгаанд 700 гаруй оролцож, нохойтойгоо болон хүүхэд, хайртай хүн, ойрын хамаатан болон сайн найз зэрэг дөрвөн хайртай хүмүүстэй харилцах харилцааныхаа шинжийг дүгнэсэн байна. Нохойны эзэд нохойтой харилцах харилцаа нь хамгийн таатай гэж үзжээ. Нохойг чин хайр, үнэнч, халамжийн эх булаг бөгөөд аливаа маргаан, зөрчил үүсгэдэггүй амьдралын хань гэжээ.

Тэдэнд хүүхэд болон найз нөхдөдөө хандаж байгаа шиг ханддаг байна. Нохой хүүхдийн адил халамжлах хүсэл төрүүлж, аюулгүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд найз нөхөд шиг харилцахад сэтгэл ханамжийг өгдөг байна. Ингэхдээ эзэд нь нохойны үйлдлийг бүрэн хянадаг нь сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлдэг аж. Бусад хүмүүстэй харилцах харилцааг бодвол хүн нохойтой харилцахдаа бүрэн эрх мэдлээ хадгалдаг. Эзэн бүх шийдвэрийг гаргадаг тул үүнд сэтгэл ханамжтай байх нууц оршдог гэж Этвеш Лораны их сургуулийн профессор Энико Кубини онцолжээ.

Нохой бидэнд сэтгэл зүйн хувьд ойр дотно мэдрэмж төрүүлж, харьцах, таамаглахад хялбар байдаг нь хүмүүс хоорондын харилцаанаас ялгаатай бөгөөд давуу талтай.

Цаашид эрдэмтэд нийгмийн болон сэтгэл зүйн хувьд эмзэг эзэдтэй нохдын үүрэг хэрхэн өөрчлөгддөгийг судлахаар төлөвлөж байна. Нохой хоосон орон зайг нөхөөд зогсохгүй бидний хэрэгцээнд дасан зохицдог. Хэн нэгэнд халуун дулаан уур амьсгал, баяр баясгалан хэрэгтэй бол зарим нь зүгээр л бусад амьд амьтныг хайрлаж, халамжлахыг хүсдэг гэж судлаач Борбала Турчан ярьжээ.

Эх сурвалж

https://news.zindaa.mn/52ic

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.