БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийжээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийжээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэр бүл ба нэгэн бөөгийн хоорондын харилцаатай холбоотой сэжиг бүхий мэдээллийн мөрөөр прокурорууд өнөөдөр түүний гэрт нэгжлэг хийжээ. 

Тодруулбал, Сөүлийн өмнөд дүүргийн Прокурорын газар Жён Жин гэдэг нэрээрээ олонд танигдсан бөө Жон Сон Бэтэй холбоотой байж болзошгүй нотлох баримтыг баталгаажуулахаар Сөүлийн өмнөд дүүрэг дэх Юн Сог Ёлийн хувийн сууцанд нэгжлэг хийхээр өнөө өглөө прокурорууд, мөрдөн байцаагчдыг илгээсэн байна.

Юн Сог Ёль 2022 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Эв нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтнаас Жён бөөд очир эрдэнийн хүзүүний зүүлт, үнэтэй цүнхийг хүргүүлж, улмаар тэргүүн хатагтай асан Ким Кен Хид бэлэглэсэн гэх хэргийг прокурорууд шалгаж байна. Мөн Жёнд бэлгийг хүргэсэн гэх мэдээлэл нь үнэн эсэх, Ким Кен Хид ямар нэгэн бэлгийг гардуулан өгсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын экспо үзэсгэлэнгийн төв "COEX"-д гал гарчээ 2025-04-25

БНСУ-ын Мугпу хот болон тус бүс нутагт оршин суугаа иргэдийн анхааралд 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 2025-04-28

БНСУ-ын ерөнхийлөгч асан Moon Jae-in яллагдагчаар татагдлаа 2025-04-29

“Суррон” унаж, хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд осолд өртсөн. 2025-04-30

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийжээ.  2025-04-30

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ хөлөг онгоц турших ажиллагаанд оролцжээ 2025-05-01

БНСУ-ын Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорлоо 2025-05-01

БНСУ-д олон сая вон хулгайлсан Хятад Инчоны нисэх онгоцны буудлаас баривчлагджээ 2025-05-04

Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардын хүч” намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд Ким Мүн Сү ялжээ. 2025-05-04

БНСУ-ын Ерөнхийлөгч асны охин луйврын хэргээр шалгагдаж байна 6 цагийн өмнө