“Сөүлийн найрамдлын фестивал” болж байна.

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестивал” олон улсын үйл ажиллагаа энэ сарын 25-26-нд болж байна.
Уг фестивалд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байгаа аж. Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаагаараа онцлог юм.
Ташрамд дурдахад, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй. Энэ онд хоёр хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.