Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлсэн Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН TAHAA
Итгэл хүлээлгэх тухай
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг "Хурдтай хөгжлийн төлөөх Зориг" уриан доор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.